Онлайн туслах

Мэдээ мэдээлэл

Звери will sing for Mazaalai​​

Мазаалай нь манай Их Говийн дархан цаазат газарт амьдардаг нэн ховордсон баавгай юм. Мазаалайг 1953 онд агнахыг хориглосон боловч түүнээс хойш төдийлөн их өсөөгүй ба тэдний амьдрах орчныг хүн мал эзэлж, хулс, бутан шугуйг хадах түймэрдэх зэрэг олон сөрөг ажиллагаа мазаалайг үргээн дайжуулж, мөхөөснөөр одоогоор манай улсад 22-хон толгой үлдсэн гэж тоологдоод байна. Энэхүү амьтныг аврах, нөхөн үржүүлэх асуудал сүүлийн жилүүдэд манай орны байгаль, экологийн нэн тэргүүний ажил болж байгаа билээ.

Звери хамтлаг энэхүү сайн үйлсийн аянд Монголчууд төдийгүй дэлхий дахиныг уриалан "ЗВЕРИ Will sing for Mazaalai" нэртэйгээр энэ удаагийн аялан тоглолтоо хийх гэж байна. Уг хамтлаг нь хамтлагийн ахлагч, гоцлол дуучин Роман Билыкийн хоч болох "Рома Зверь" нэрээр нэрлэгдэн байгуулагдсан ба гоцлол дуучин Роман Билык, бөмбөрчин Михайл Краев, даралтат хөгжимчин Вячеслав Зарубов, гитарчин Алексей Любчик, гитарчин Максим Леонов гэсэн таван гишүүнтэй ба поп болон панк урсгалаар тоглодог сая сая шүтэн бишрэгчтэй хамтлаг юм.

"Оросын Шинжлэх Ухаан Соёлын төв", "Нийслэлийн Соёл Урлагийн газар", "Нийслэлийн Аялал жуулчлалын газар"-ын дэмжлэгтэйгээр, "НАЙРСАГ УЛААНБААТАР" хөтөлбөрийн хүрээнд, ОХУ болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулсан, "ШАМК интертайнмент" болон "Аист Монголиа" телевиз хамтран 2016 оны 9-р сарын 02-ны өдөр ЗВЕРИ хамтлагийн тоглолтыг Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна.

Тасалбарыг www.TICKET.mn
Лавлах утас, тасалбар хүргэлт 1900-1800

Нийтэлсэн: Bilig   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -00   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -01   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй

Венийн Вальс

  • Хаана:
  • Хэзээ:

Цэцэг Return 88

  • Хаана:
  • Хэзээ:

Mongolia fashion week 2024

  • Хаана:
  • Хэзээ:

Buyanaa's songs 2024 concert

  • Хаана:
  • Хэзээ:

"Зүүд" тоглолт

  • Хаана:
  • Хэзээ:

POWER Expo & Festival XII

  • Хаана:
  • Хэзээ:

Хаврын хит-2024

  • Хаана:
  • Хэзээ:

Бид бол ICE TOP...

  • Хаана:
  • Хэзээ:

Facebook хуудас