Онлайн туслах

​Хүргэлтийн нөхцөл

Ticket.mn цахим тасалбар худалдааны хуудсанд тавтай морилно уу.

Энэхүү "Хүргэлтийн нөхцөл" нь www.TICKET.mn цахим хуудсаар худалдаалж буй зарим арга хэмжээний тасалбарыг хаягаар хүргүүлэх захиалга өгөх, төлбөр төлөхтэй холбогдсон харилцааны талаар хэрэглэгчдэд мэдээлэл өгөх зорилготой бөгөөд манай Үйлчилгээний нөхцөлийн нэмэлт бөгөөд салшгүй хэсэг юм.

Лавлах, захиалга авах үйлчилгээний тухай

1. Үзвэр үйлчилгээ, тасалбарын лавлах 1900-1800 тусгай дугаар нь www.TICKET.mn цахим хуудсанд байршсан аливаа арга хэмжээний мэдээлэл өгөх, мөн тасалбарыг хэрэглэгчийн хаягаар хүргэх захиалга авах зорилготой.

2. 1900-1800 тусгай дугаарын 1 минутын төлбөр 500 төгрөг (НӨАТ ороогүй) бөгөөд төлбөр нь оператор хариу өгснөөс эхлэн 60 секунд хүртэлх яриа бүхэл 1 минутаар, 61 дэх секундээс эхлэн секундын алхмаар тооцогдоно.

3. 1900-1800 тусгай дугаар нь Даваа-Баасан гарагийн 9:00-21:00, Бямба-Ням гарагийн 10:00-20:00 цагийн хооронд үйлчилгээ үзүүлнэ.

Хүргэлтийн тухай

4. 1900-1800 тусгай дугаарын захиалгын оператор нь үйлчлүүлэгчээс арга хэмжээний нэр, тасалбарын төрөл, тоо, хүргэх хаяг, тухайн хаяг дээрээ байх цаг, холбогдох утасны дугаар зэрэг мэдээллийг авна.

5. Хүлээн авсан тасалбарын захиалга нь ажлын 1-2 өдрийн дотор хүргэгдэх бөгөөд оператор нь хэрэглэгчийн хаяг, хүргэлтийн цаг, мөн тухайн үеийн хүргэлтийн хуваарь зэргээс шалтгаалан хэзээ хүргэгдэх боломжтой тухай хэрэглэгчид тодорхой мэдээлэл өгнө.

6. Хэрэглэгчийн хүсэлтээр анх тохирсон хаяг ба цаг өөрчлөгдсөн тохиолдолд хүргэлтийн хуваарьт шинээр оруулна.

Хүргэлтийн төлбөрийн тухай

7. Тухайн арга хэмжээ, тоглолтын мэдээлэлд өөрөөр заагдаагүй бөгөөд захиалгын үнийн дүн 20000 төгрөг ба түүнээс дээш бол Улаанбаатар хотын төвийн бүс (Саппорогийн тойргоос Офицеруудын ордон, Зайсангийн тойруугаас 32-ын тойрог) дотор үнэ төлбөргүй байна.

8. Захиалгын үнийн дүн 20000 төгрөгөөс бага бол Улаанбаатар хотын төвийн бүс дотор нэг хаягийн хүргэлтийн төлбөр 3000 төгрөг байна.

9. Улаанбаатар хотын захын бүс буюу төвийн бүсээс гадагш дараах хязгаарт нэг хаягийн хүргэлтийн төлбөр 10000 төгрөг байна.

  • 22-ын товчоо / Орбит / Толгойт / Баянхошууны эцсийн буудал
  • Баянзүрхийн товчоо / Улиастайн эцсийн буудал
  • 7 буудал / Дамбадаржаагийн эцсийн буудал
  • Чингис Хаан ОУНБ


Шинэчилсэн өдөр: 2016.08.15

Facebook хуудас