Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Богд хааны ордон музей


  • Хаана:
  • Богд хааны ордон музей
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Богд хааны ордон музей
  • Тоглолтын төрөл:
  • Музей
  • Насны ангилал:
  • 3+
  • Тасалбарын үнэ:
    • 15,000₮
    • 8,000₮
    • 5,000₮
    • 30,000₮
    • 35,000₮
    • 150,000₮
    • 400,000₮
    • 400,000₮
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзанданба хутагтын Ногоон ордонд байрлах музейн цогцолбор юм. Монгол улсын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий музейн нэг юм. 1924 онд байгуулагдсан Монгол улсын анхны музейг 1926 оны Засгийн газрын тогтоолоор Богд хааны Өвлийн ордонд шилжүүлэн байрлуулж, уг ордонд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейн үзмэртэй нэгтгэснээр уг музейн үндсэн суурь буй болжээ.

АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ:

Өвлийн улиралд /09 сарын 15 - 05 сарын 14/ 09:00-18:00 цаг хүртэл /МЯГМАР, ЛХАГВА гаригт амарна/

Зуны улиралд /05 сарын 15 - 09 сарын 14/ 09:00-19:00 цаг хүртэл

САНАМЖ:

- Оюутан нь оюутны үнэмлэх үзүүлж тасалбар авна.
- Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид үнэмлэхээ үзүүлэн үнэ төлбөргүй үйлчлүүлнэ.
- Хуримын зураг авхуулхад нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй үйлчлүүлнэ (Хэрэв 15 хүнээс дээш тохиолдолд насанд хүрэгчдин тасалбар авч үйлчлүүлнэ).
- Гар утсаар зураг авах болон богино бичлэг /reels/ хийхэд гар утасны гэрлийг унтрааж, зураг авах савааг ашиглахгүй байхыг зөвлөе.
- Музейгээр үйлчлүүлэгчид өөрсдийн бураагаас гар утас цүнх, хувцас, бусад эд зүйлсээ орхих, гээгдүүлсэн, алдаж үрэгдүүлсэн тохиолдолд музей хариуцахгүй.
- Музейн орчин болон үзмэр үзүүллэгийн танхимд гүйх, харайх, чанга дуугаар ярих, бусад зүй бус дуу чимээ гаргахыг хориглоно.
- Шингэн зүйл, идэх юм авч орохыг орохыг хатуу хориглоно.
- Музейгээр үйлчлүүлэхдээ овор ихтэй гар тээшээ (хүүхдийн тэрэг, унадаг дугуй, скүүтер, том үүргэвч) хүлээн авах буюу харуул дээр үлдээнэ.
- Музейн орчинд тамхи татах (электрон тамхи), хог хаяхыг хориглоно.
- Музейн ажилчидтай зүй бус, хүндэтгэлгүй харьцахыг хориглоно. (Хүний нэр төрд халдах, гутаан доромжлох нь Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ).

ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ - Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хүүхэд 0-16 нас хүртэл

Үйлчилгээний нэр төрөл үнэ тариф:

  • Том хүн - 15,000₮
  • Ахмад настан - 8,000₮
  • Оюутан - 5,000₮
  • Гэр бүл - 20,000₮
  • Зураг авалт /мэргэжлийн аппарат/ - 30,000₮
  • Дүрс бичлэг /10минут/ - 35,000₮
  • Хурмын зураг авалт /15 хүн - 1 цаг/ - 150,000₮
  • Зураг авалт /зар сурталчилгаа болон бусад мэргэжлийн зураг авалт/ -400,000₮
  • Мэргэжлийн хэрэгсэл ашиглан дүрс бичлэг хийх /30 минут/ - 400,000₮

Тасалбарын хүчинтэй хугацаа: 1 сар

Box Offices locations


1) Ticket.mn оффис & 19001800

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-62, 5 давхар

Emart - Customer Serice

  • Emart Chingis