Онлайн туслах

​Төлбөрийн нөхцөл

Энэхүү журам нь TICKET.mn-ийн үйлчилгээнд ашиглагдах төлбөрийн хэрэгсэл, төлбөр төлөх нөхцөл, заавар болон төлбөр буцаах тухай агуулах бөгөөд манай Үйлчилгээний ерөнхий нөхцөлийн нэмэлт, салшгүй хэсэг болно.

Хэрэглэгчийн тав тухыг хангаж, үйлчилгээгээ илүү хялбар болгохын тулд бид 4 хэлбэрээр тасалбар худалддаг. Хэрэглэгчийн сонгосон аргаас хамааран төлбөрийн нөхцөлүүд өөр өөр байна.

TICKET.mn-ээс тасалбар худалдан авах хэлбэр
1) www.ticket.mn-ээс онлайнаар шууд авах
Та эндээс цахим тасалбар авах заавартай танилцаарай https://www.ticket.mn/pages/how-to/
2) Цахим, мобайл банк, АТМ-ээр төлбөрөө шилжүүлээд мэйл хаягаараа авах
Та манай сайтын доод хэсэгт байрлах санал хүсэлтийн булан, info@ticket.mn, Facebook chat (https://www.facebook.com/TICKET.mn) болон 1900-1800 дугаараар холбогдон сонгосон суудлаа 30 минутаас 24 цагийн хугацаанд хадгалуулж болох ба төлбөрөө интернэт банк, мобайл банк, эсвэл АТМ-ээр шилжүүлэн өөрийн мэйл хаягаар цахим тасалбараа авах боломжтой.
3) 1900-1800 дугаарт Даваа-Баасан гарагийн 9:00-21:00, Бямба-Ням гарагийн 10:00-20:00 цагийн хооронд залган хүргүүлж авах эсвэл мэйл хаягаараа авах
Та www.ticket.mn-д байршсан тоглолтын тасалбарыг хаягаар хүргүүлж, эсвэл мэйл хаягаараа авах боломжтой. Хүргэлтийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. https://www.ticket.mn/pages/delivery/
4) Манай TicketBox-оос очиж авах
1) Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00
2) TicketBox 1: Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
3) TicketBox 2: EMart, 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00
4) TicketBox 3: Hi Fi Records. Өдөр бүр 10:00-21:00
5) Таны сонирхсон тоглолт болж байгаа үзвэрийн газрын касс (өөрийн цагийн хуваарийн дагуу)

НЭГ. Төлбөр төлөх боломжууд

1.1. ТӨЛБӨРИЙН КАРТ
1.1.1.TICKET.mn нь Монгол Улсын банкуудын гаргасан болон Монгол Улсын банкуудын нэгдэн орсон олон улсын карт гаргагч байгууллагуудын бүх төрлийн картаар төлбөр хүлээн авна.
1.1.2.TICKET.mn нь банкны төлбөр тооцоог хялбар болгох үүднээс дотоодын банкуудын төлбөрийн картуудыг зөвхөн Голомт банк, Хаан банк, Төрийн банкаар дамжуулан авдаг. Иймд таны картын банкнаас өөр банкны систем дээр төлбөр төлөгдөж болно.
1.1.3.TICKET.mn дээр үүссэн захиалгын төлбөр төлөх үйл явц өндөр нууцлал бүхий банкны систем дээр хийгддэг тул манай байгууллагад хэрэглэгчийн төлбөрийн карттай холбоотой хувийн мэдээлэл, карт, төлбөр тооцоотой холбоотой мэдээлэл үлддэггүй болно.
1.1.4.Хэрэглэгч картаар тооцоо хийхдээ эзэмшигчийн нэр, дуусах хугацаа зэргийг карт дээр бичигдсэнтэй адил, зөв бичих, CVV код, И-Пин код зэргийг зөв оруулснаар төлбөр саадгүй хийгдэнэ.
1.1.5.CVV код нь хэрэглэгчийн картын ар талд гарын үсэг зурах талбарын дэргэд байрлах 3 оронтой тоо бөгөөд цахим худалдаа хийхэд ашиглагддаг нууцлалын код юм. Хэрэглэгч CVV кодоо бусдад дамжуулахгүй байж, хамгаалах үүрэгтэй.
1.1.6.И-Пин код нь төлбөрийн картын аюулгүй байдлыг хамгаалах нэмэлт код бөгөөд энэ нь таны АТМ-ийн пин кодоос ялгаатай байдаг. Хэрэглэгч И-Пин кодоо бусдад дамжуулахгүй байж, хамгаалах үүрэгтэй. И-Пин кодыг хэрхэн авах заавартай энд дарж танилцана уу.

1.2. Most money
1.2.1.TICKET.mn нь Most Money цахим түрийвчийг төлбөр тооцоондоо ашигладаг. Энэ үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

1.3. QPay
1.3.1.TICKET.mn нь QPay цахим төлбөрийн хэрэгслийг төлбөр тооцоондоо ашигладаг. Энэ үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

1.4. Төлбөр шилжүүлэг
1.4.1.Төлбөр шилжүүлэг гэдэгт интернэт банк, мобайл банк, АТМ-ийн шилжүүлэг, банкны теллерээр дамжуулан хийх шилжүүлгийг хамруулна.
1.4.2.Төлбөр шилжүүлгийг TICKET.mn хэрэглэгчийн нэхэмжлэхэд үндэслэн хүлээн авна.
1.4.3.Хэрэглэгч захиалгын төлбөрийн нэхэмжлэхийг хувь хүнээр эсвэл байгууллагаар авч, банкны шилжүүлгээр төлөх боломжтой.
1.4.4.Хувь хүнээр нэхэмжлэх авахын тулд хэрэглэгч гар утасны дугаараа бүртгүүлээд SMS-ээр нэхэмжлэх болон заавар авч төлбөр шилжүүлнэ.
1.4.5.Байгууллагаар нэхэмжлэх авахын тулд утасны дугаар болон цахим шуудангийн хаягаа бүртгүүлж нэхэмжлэх авч төлбөр шилжүүлнэ.

1.5. Бусад төлбөр тооцооны хэрэгсэл
1.5.1.TICKET.mn системд байршсан тоглолт, арга хэмжээний зохион байгуулагчийн шийдвэрээр үүрэн утасны оператор байгууллагуудын лоялти буюу Candy, GG зэрэг урамшууллын хөтөлбөр хэрэгжиж болно.
1.5.2.Мобикомын Candy оноогоор төлбөр төлөх үед зохион байгуулагчаас зааж өгсөн дүнгээр Candy оноогоороо төлбөрийн тодорхой хэсгийг төлж, үлдэх хэсгийг бусад төрлийн цахим болон бэлэн мөнгөөр төлөх боломжтой.
1.5.3.Юнителийн GG оноогоор төлбөр төлөх үед зохион байгуулагчаас зааж өгсөн дүнгээр GG оноо хасагдаж, харгалзах үнийн дүн хөнгөлөгдөх ба үлдэх хэсгийг бусад төрлийн цахим болон бэлэн мөнгөөр төлөх боломжтой.

ХОЁР. Тасалбар буцаалт

2.1. Тасалбар буцаалт нь 2 төрөл байна. Үүнд:


  1. Тоглолт зохион байгуулагчдын зүгээс тоглолтыг цуцлах
  2. Захиалагчийн хүсэлтээр тасалбарыг буцаах
2.2. Зохион байгуулагчдын зүгээс тоглолтыг цуцалсан тохиолдолд зохион байгуулагч эсвэл TICKET.mn-ий холбогдох ажилтан худалдан авагч тус бүрийн утасны дугаар болон мэйл хаягаар мэдээлэл хүргэх ба хэрэглэгчийн хүсэлтээр өөр тоглолт, арга хэмжээний тасалбараар сольж өгөх, эсвэл төлбөрийг буцаан олгоно.
2.3. Захиалагчийн хүсэлтээр тасалбар буцаах


2.3.1 Хэрэглэгч худалдан авсан тасалбараа тоглолт эхлэхээс 24 цагийн өмнө буцаах хүсэлт гаргасан бол 8%, 23 цагийн дотор 20% шимтгэлтэй буцааж болох ба 1 цагийн дараах тоглолтын тасалбарыг буцаах боломжгүй.
2.3.2 Хэрэглэгч тасалбараа буцаан, төлбөрөө авах хүсэлт гаргасан тохиолдолд дараах мэдээллийг TICKET.mn-ий мэйл хаяг, Contact form, 19001800 дугаарт залган өгнө. Үүнд:

  • Захиалгын дугаар
  • Утасны дугаар (анх захиалга өгсөн утасны дугаар)
  • Дансны дугаар
  • Банк
  • Данс эзэмшигчийн нэр
2.4. Тасалбар буцаалтын төлбөрийг зөвхөн анх худалдан авсан хүний дансанд шилжүүлэх тул хэрэглэгчийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор нэмэлт асуулт асууж баталгаажуулж болно.
2.5. Хэрэглэгч мөн эсэх нь баталгаажсан төлбөрийг TICKET.mn 24 цагийн дотор холбогдох дансруу шилжүүлнэ. Банктай холбогдон шалгах шаардлагатай гүйлгээг дараагийн ажлын өдөрт багтаан шалгаж, шилжүүлэх бөгөөд банкнаас өгөх хариунаас хамаарч төлбөр саатаж болно.


Шинэчилсэн өдөр: 2018.06.22

Facebook хуудас