Онлайн туслах

Түгээмэл асуулт, хариулт

Асуулт: Тасалбар яаж авах вэ?
Хариулт:

Та 4 аргаар авах боломжтой.

1) www.ticket.mn -ээс онлайнаар шууд авах
2) Цахим, мобайл банк, АТМ-ээр төлбөрөө шилжүүлээд мэйл хаягаараа авах
3) 1900-1800 дугаарт Даваа-Бямба гарагийн 9:00-21:00 цагийн хооронд залган хүргүүлж авах
4) Манай кассуудаас очиж авах

TICKET.mn касс буюу TicketBOX-ууд:

1) Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба 10:00-21:00, Нямд амарна. Газрын зургаас харах
2) TicketBox 1: Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00. Газрын зургаас харах
3) TicketBox 2: EMart, 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00. Газрын зургаас харах

Асуулт: www.ticket.mn сайтад хэрхэн бүртгүүлэх вэ?
Хариулт:

Сайтын баруун дээд буланд байрлах БҮРТГҮҮЛЭХ товчийг дарж, цааш нэвтрэн хэрэглэгчийн мэдээллээ оруулна. Дээрх мэдээллийг үнэн зөв оруулснаар таны цахим шууданд info@ticket.mn хаягаас Баталгаажуулах холбоос очно. Холбоосыг дарснаар www.ticket.mn сайт руу шилжих ба НЭВТРЭХ хэсэгт и-мэйл хаяг, бүртгүүлсэн нууц үгээ оруулж хэрэглэгч болно.

Асуулт: ​Суудлаа яаж сонгох вэ?
Хариулт:

Тоглолт болох танхимын суудлын схемээс өөрийн суух суудал дээр дарж идэвхжүүлснээр сайтын баруун доод буланд таны сонгосон суудлын жагсаалт, нэг бүрийн үнэ, нийт үнэ, нийт тасалбарын тоо зэргийг агуулсан захиалгын мэдээлэл харагдах ба доор нь ЗАХИАЛГА ҮҮСГЭХ гэсэн товч гарч ирнэ.

Хэрэв та суудалгүй арга хэмжээний тасалбар авч байгаа бол таксын төрлөө сонгоод авах тасалбарын тоогоо оруулахад захиалга мэдээлэл шууд харагдана.

Асуулт: Төлбөрөө яаж төлөх вэ?
Хариулт:

Та суудлаа сонгож ЗАХИАЛГА ҮҮСГЭХ товчийг дарснаар таны сонгосон тоглолтын болох хугацаа, таны авсан нийт тасалбарын мэдээлэл бүхий ТӨЛБӨР ТӨЛӨХ хэсэгт нэвтэрнэ. Танд "Картаар төлөх" болон "Most Money" ашиглан төлбөр төлөх сонголтууд санал болгоно.

"Картаар төлөх" сонголтыг дарснаар банкуудын жагсаалт харагдах ба ашигладаг картынхаа банкийг, хэрэв олон улсын карттай бол Голомт банкийг сонгоно.

Ингэснээр интернэт худалдан авалт хийхэд ашигладаг И-ПИН кодын талаарх мэдээлэл болон И-ПИН-ийг хаанаас авч болох тухай мэдээлэл гарч ирнэ. Та И-ПИН кодтой бол "Үргэлжлүүлэх" товчийг дарснаар тухайн банкны системд нэвтэрнэ.

И-ПИН кодоо авч амжаагүй байгаа бол зааврын дагуу кодоо аваад үргэлжлүүлэн картын мэдээллээ бүрэн, зөв оруулснаар таны гүйлгээ амжилттай болж цахим шууданд тань үзвэрийн тасалбар очно.

"Most Money" сонголтыг дарснаар ТАН кодын талаарх мэдээлэл болон хэрхэн ТАН код авах заавар гарч ирэх ба "Үргэлжлүүлэх" товчийг дарснаар Most Money системд нэвтэрнэ.

* Картын мэдээлэл оруулахдаа картын дугаар, эзэмшигчийн нэр зэргийг цэг, зай зэрэгтэй нь карт дээр бичигдсэнтэй ижил, алдаагүй бичихэд анхаарна уу.

* Ихэнх банкны E-PIN код нь авснаас хойш 2 цагийн дараа идэвхждэгийг анхаарна уу. Та И-ПИН кодыг нэг удаа аваад бүх төрлийн цахим худалдан авалт хийхдээ ашиглах боломжтой.

Асуулт: E-PIN код гэж юу вэ?
Хариулт:

Интернэт үйлчилгээний байгууллагаас онлайн худалдан авалт хийхэд тусгай нууц дугаарыг ашиглах шаардлагатай. Таны санхүүгийн аюулгүй байдлыг хангах зорилготой энэ нууц дугаарыг интернэт ПИН код гэх ба энэ нь таны картын АТМ-ийн пин кодоос ялгаатай байдгийг анхаарна уу.

Асуулт: Төлбөрөө төлөх гээд картын мэдээллээ оруулсны дараа "Амжилтгүй боллоо" гэж гарч ирээд байна. Яах вэ?
Хариулт:

Та картын дугаар, нэр зэргийг яг карт дэр бичигдсэний дагуу бөглөсөн эсэх, мөн банкнаас авсан E-PIN кодоо зөв оруулсан эсэхээ нягтлаарай. Нягталж үзээд болохгүй байвал харилцах банкныхаа лавлах руу холбогдож заавар, зөвлөгөө авна уу.

Асуулт: E-PIN кодоо хийхэд алдаа заагаад байна яах вэ?
Хариулт:

Интернэтээр худалдан авалт хийхэд ашигладаг E-PIN код авснаас хойш 2 цагийн дараа идэвхижихийг анхаарна уу. E-PIN кодтой холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл харилцагч банкныхаа лавлах утас руу холбогдоно уу.

Асуулт: Худалдаа хөгжлийн банкны картаар төлбөрөө төлөх гэж дартал Төрийн банкны системээр төлөх гэж гарч ирж байна. Энэ ямар учиртай вэ?
Хариулт:

Ихэнх банкны интернэт банкны үйлчилгээний систем нэгдэж байгаатай холбоотойгоор манай сайт Худалдаа хөгжлийн банк, Капитал банк, Хас банк, Улаанбаатар хотын банк, Чингис хаан банк, Ариг банкуудын картыг Төрийн банкны системээр дамжуулан гүйлгээ хийж байна.

Асуулт: Цахим тасалбараа санаандгүй устгасан бол яах вэ?
Хариулт:

Та бидэнтэй утсаар (19001800) эсвэл мэйлээр (info@ticket.mn) холбогдон дараах мэдээллүүдийг өгснөөр тасалбараа дахин авах боломжтой.

  1. Ticket.mn-д бүртгэлтэй мэйл хаяг
  2. Утасны дугаар
  3. Хэзээ болох ямар тоглолт

Шаардлагатай тохиолдолд манай ажилтнууд танаас овог нэр, төлбөрийн хэлбэр, хэзээ захиалсан гэх мэт нэмэлт мэдээлэл асуух болно.

Асуулт: Үзвэр үзэхээр ирэхдээ цахим тасалбараа ямар хэлбэрээр авч ирэх ёстой вэ?
Хариулт:

Та үзвэр үзэхээр ирэхдээ өөрийн И-Мэйл хаяг дээр ирсэн PDF файлыг смарт утсан дээрээ ТАТАЖ АВАХ буюу дурын принтерт ХЭВЛЭН авч ирэх боломжтой. Тасалбар дээрх QR кодыг тоглолт үзэхээр ороход тань уншигч машинаар уншуулна.

Асуулт: Цахим тасалбар аюулгүй байдлын хувьд хэр баталгаатай вэ?
Хариулт:

Цахим шуудангийнхаа нууц үгийг бусдад алдах болон info@ticket.mn хаягаас ирсэн и-мэйлээ хэн нэгэнд дамжуулахаас бусад тохиолдолд баталгаа гаргаж өгнө.

Нийтэлсэн: uilst   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: uilst   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: uilst   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: uilst   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: uilst   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй

Б.Шарав “Чингис Хаан” дуурь - шинэчилсэн тавилт

  • Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Хэзээ: 2017.07.23

Бид ЭХ ОРОНДОО Хайртай

  • Хаана: Төв Цэнгэлдэх Хүрээлэн
  • Хэзээ: 2017.08.05

Facebook хуудас