Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Байгалийн түүхийн музей


  • Хаана:
  • Байгалийн түүхийн музей
  • Хэзээ:
  • 2024.12.01
  • Зохион байгуулагч:
  • Байгалийн Түүхийн Музей
  • Тоглолтын төрөл:
  • Музей
  • Насны ангилал:
  • 3+
  • Тасалбарын үнэ:
    • 5,000₮
    • 20,000₮
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


ТАНИЛЦУУЛГА

Судар бичгийн хүрээлэнгийн судлаачид 1921-1924 онд музей байгуулахад шаардагдах бэлтгэл ажилд анхаарч Монгол орны байгаль, түүх, соёлын дурсгалт зүйлийг цуглуулах, бүртгэл тодорхойлолт бичих ажлыг гүйцэтгэж, улмаар 1924 оны 12 дугаар сарын сүүлчээр музей хэмээх соёлын байгууллага түмэн олондоо үүд хаалгаа нээж, эх орон, ард түмнийхээ байгаль, соёлын өвийг сурталчлах үйл ажиллагаа эхэлсэн нь тус музейн үндэс суурь болжээ. БНМАУ-ын Засгийн Газрын дэргэдэх Соёл урлагийн хөгжлийн хорооны даргын 1991 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 245 дугаар тушаалаар Байгалийн түүхийн музей нэрээр үйл ажиллагааг явуулж эхэлсэн билээ.

I ДАВХАР
ЕРТӨНЦИЙН ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ

Танхим 1: Ертөнц, нарны аймаг, дэлхийн үүсэл

Ертөнцийн үүслийн тухай их тэсрэлтийн онол, нарны аймгийн үүсэл, нар ба гарагуудын хэмжээний харьцуулалт, солир, дэлхийн дотоод бүтэц, бүрхүүл; тектоник хавтангуудын нүүдэл, галт уулын дэлбэрэлт, уул үүсэх, газар хөдлөлт, далайн ёроолын хотгор үүсэх зэрэг бусад геологийн үйл явцыг харуулсан.

II ДАВХАР
АМЬДРАЛЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Танхим 2: Эрт төрмөл

Эрт төрмөлийн үеийн дэлхийн ерөнхий төрх байдал, Палеозойн эриний 6 галавын биогазарзүйн ерөнхий төрх байдал, тухайн эриний хурдаснаас олддог эртний амьтан, ургамлын хэв дардас, үлдвэрүүдийг агуулагч чулуулгуудыг дэглэсэн.

Танхим 3: Дунд төрмөл

Дунд төрмөл буюу Мезозойн эрин нь 186 сая жил үргэлжилсэн ба энэ эринд матар, могой, яст мэлхий хөгжиж, үлэг гүрвэлүүд ноёрхож байсан тухай, хожуу цэрдийн цаг үед хамаарагдах үлэг гүрвэлийн олдворуудыг байрлуулж, дэглэсэн.

Танхим 4: Шинэ төрмөл

Палеогений үе (65-23 сая жил)-д үлэг гүрвэл бүрэн мөхөж, цэцэгт ургамал, хөхтөн амьтан эрчимтэй хувьсан хөгжсөн, Неогены үе (23-2.5 сая жил)-д одоогийн шувуу, хөхтөн амьтны овог, төрлүүд, зөөлөн биетнүүд, анхны мич үүсэж, том хөхтөн амьтад ид цэцэглэн хөгжсөн, Дөрөвдөгчийн галавын үе (1.8 сая жилээс өнөөг хүртэл)-д хүн үүсэж, хөгжсөн талаар тус тус харуулсан.

МОНГОЛ ОРНЫ ГАЗАРЗҮЙ, ГЕОЛОГИ

Танхим 5: Газарзүй

Монгол орны физик газарзүйн онцлогийг таниулах зорилготой ба манай орны хойд захын цэгээс өмнөд захын цэг хүртэл үргэлжлэх байгалийн бүс бүслүүрийн онцлогийг гурван хэмжээст үзүүллэгээр дэглэсэн.

Танхим 6: Геологи

Монгол орны геологи, ашигт малтмалын тархалтын зүй тогтол, эрдэс, чулуулгийг дээж, тэдгээрийн гарал үүсэл, ангилал, физик шинж чанарын тухай ойлголтыг авч болно.

III ДАВХАР
БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ

Танхим 7: Ургамал

Монгол орны байгалийн бүслүүрийн ургамалжилтын онцлог, монгол орны унаган болон үлдвэр ургамлын төлөөлөгчид, эмийн ургамлын дээжсийг дэлгэн үзүүлдэг.

Танхим 8: Сээрнуруугүйтэн

Сээрнуруугүйтэн амьтны төлөөлөл болох Үе хөлтний хүрээ, Шавжийн ангид хамаарах Хайрсан далавчтаны багийн монгол орны болон дулаан бүсэд орших гадаад орнуудын эрвээхэйн цуглуулгууд дэглэгдсэн.

Танхим 9: Загас, хоёрнутагтан, мөлхөгч

Монгол оронд тархсан загас, хоёрнутагтан, мөлхөгчдийн ангилалзүй, тархалтын тухай ойлголт өгөх ба тэдгээрийн төлөөлөл зүйлүүдийг дэглэн үзүүлсэн.

Танхим 10: Шувуу

Ангилал зүйн дарааллаар байрлуулсан шувуудын дэглэлтээс Монгол орны шувуудын олон янз байдал, тархалт, амьдрах орчны ялгаа, онцлог шинж зэргийг ойлгох болно. Мөн Үндэсний бахархалт шувууны экологи, биологийн онцлог, тархалтын талаарх мэдээллийг эндээс авах боломжтой.

Танхим 11: Хөхтөн

Монгол оронд тархсан хөхтөн амьтны зүйлүүдийн тулгуур эрхтэн болох хэлхээ яс, толгойн яс, эврийн олон янз хэлбэр, амьтдын орогнон амьдардаг нүх, үүрний зохион байгуулалт, зараа, туулай, мэрэгч, мах идэштэн, туруутан, туурайтан амьтдын зүйлүүдийн үзүүллэгийг энэ танхимд дэглэн үзүүлж байна.

Танхим 12: Түр үзэсгэлэн

Музейн бие даасан болон гадаад, дотоодын байгууллага, хувь хүмүүстэй хамтарсан түр үзэсгэлэн зохион байгуулдаг.

ЦАГИЙН ХУВААРЬ

Зуны цагийн хуваарь V/15 - IX/15 Өдөр бүр 09:00 - 18:00 цаг

Өвлийн цагийн хуваарь IX/16 - V/14 Мягмар - Ням 09:00 - 18:00 цаг /Даваа гарагт амарна/.

ТАСАЛБАРЫН ҮНЭ

Том хүн- 15,000₮

Оюутан- 3,000₮

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 0-16 насны хүүхэд үнэ төлбөргүй

Box Offices locations


1) Ticket.mn оффис & 19001800

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-62, 5 давхар

Emart - Customer Serice

  • Emart Chingis

Байгалийн түүхийн музей

  • Байгалийн түүхийн музей