Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Монголын Уран Зургийн Галерей


  • Хаана:
  • Mонголын Уран зургийн галерей
  • Хэзээ:
  • 2024.02.24
  • Уран бүтээлч:
  • Монголын Уран Зургийн Галерей
  • Тоглолтын төрөл:
  • Музей
  • Насны ангилал:
  • 6+
  • Тасалбарын үнэ:
    • 10,000₮
    • 5,000₮
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Монголын Уран Зургийн Галерей нь орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлүүдтэй олон түмнийг танилцуулах, дүрслэх урлагаар дамжуулан үзэгчдэд гоо зүйн болон урлагийн боловсрол олгох зорилго чиглэлтэй 1991 онд байгуулагдсан төрийн үйлчилгээний байгууллага юм.

1921 оны Ардын Хувьсгал ялснаас хойш өнөөдрийг хүртэлх үе үеийн авьяаслаг уран бүтээлчдийн бүтээсэн уран зураг, уран баримал, уран сийлбэр, хөөмөл, хатгамал, зээгт наамал, өрөг урлал гээд дүрслэх урлагийн бүхий л төрлийн 4000 гаруй бүтээл тус галерейд хадгалагдаж байна. Жил бүр дүрслэх урлагийн шилдэг бүтээлээр сан хөмрөгөө баяжуулж, судлан сурталчилж, хадгалж хамгаалан олон түмэнд дэлгэн толилуулдаг.

Та бүхэн тус галерейд зочилсноор нүүдэлчин монголчуудын өнө эртний түүх соёл, үндэсний ёс заншил, ахуй амьдрал, аж байдал түүнчлэн уудам хээр тал, говь хангайн үзэсгэлэнт байгалийн сонин дүр дүрслэлийг тусгасан уран бүтээлүүд болон чөлөөт сэтгэлгээний орчин үеийн шинэ бүтээлүүдийг тольдон соёрхох боломжтой. Энэхүү бүтээлүүд агуулга, зохиомж, түүх, соёлын үнэ цэнээрээ манай улсад төдийгүй дэлхийн дүрслэх урлаг судлаачдын анхаарлыг зүй ёсоор татсаар ирсэн. Жилд гадна дотны томоохон хэмжээний 50 орчим үзэсгэлэнг зохион байгуулж, 10000 гаран үзэгчдэд үйлчилж байна.

Та бүхнийг морилон саатахыг урьж байна.

ТАСАЛБАРЫН ҮНЭ:

Том хүн : 10000 төгрөг

Оюутан : 5000 төгрөг

16 нас хүртэлх хүүхэд үнэгүй

ЦАГИЙН ХУВААРЬ:

Өвлийн хуваарь: 21/10/1 - 22/04/1 Өдөр бүр: 10:00 - 18:00

Зуны хуваарь : 22/05/1 - 22/09/31 Өдөр бүр: 09:00 - 18:00

ГАЛЕРЕЙД ИРЭХДЭЭ АНХААРАХ ЗҮЙЛС:

  • Үзэсгэлэнгийн танхимд хүнс авч орохгүй байх
  • Үзэсгэлэнгийн танхимд чанга дуу чимээ гаргахгүй байх
  • Урлагийн бүтээлд гар хүрэхгүй байх
  • Урлагийн бүтээлийн гэрэл зургийг авч болохгүй
  • Галерейд зочилсон хором бүрээ нандигнан таашаах

Box Offices locations


1) Ticket.mn оффис & 19001800

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-62, 5 давхар

Emart - Customer Serice

  • Emart Chingis

Монголын Уран Зургийн Галерей

  • Монголын Уран Зургийн Галерей