Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Доницетти "Дурлалын ундаа" дуурь


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл:
  • Дуурь
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 12+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Хөгжим: Гаэтано Доницетти

Цомнол: Феличе Романи

Найруулагч: Б. Мэндбаяр

Удирдаач: Т. Юндэн

Ерөнхий зураач: МУУГЗ Г. Ганбаатар

Хувцасны зураач:МУСТА Г. Оюун

Хөтлөх найруулагч МУСТА Б. Цэрэндаваа


(Хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлт, хошин дуурь).

Анхны тоглолт: 1832-05-12 нд Театро делла Каноббиани. Милан хотод тоглогдож байсан.

Тус бүтээл нь Орчин үеийн шийдэлтэйгээр Монголын тайзнаа анх удаа амилах гэж байна.


Дүрүүд:

Адина – (Фермийн эзэн, ихэмсэг, баян авхай, сопрано)

Неморино – (Адинад дурласан гэнэн цайлган, тариачин залуу, тенор)

Белькоре – (Хөдөөгийн гарнизоны цэргийн түрүүч, бас)

Дулькамара – (Хэрмэл оточ, бас)

Жанетта – (Адинагийн найз, тариачин бүсгүй, сопрано

Хотын иргэд, жуулчид

Адина бол хөрөнгөлөг баян, үзэсгэлэнт бүсгүй. Тэрбээр хайрын тухай номонд дуртай бөгөөд Тристан Изольда нарын гэгээн хайрын тухай уншиж байна. Энэ нь Немринод маш гүн сэтгэгдэл төрүүлж, тийм нууцлаг ундааг олж авахыг хүснэ.

Энэ үед түүний өрсөлдөгч Белькоре Адина руу хандана. Тэр бол Немориногоос илүү авхаалжтай, нүүрэмгий тул Адина түүний хүсэлтийг хүлээн зөвшөөрч буй сэтгэгдэл төрүүлнэ. Үнэндээ бол Адина үүнийг хүсээгүй бөгөөд тэрбээр номонд гардаг шиг ариун хайрыг мөрөөдөгч юм. Неморино Адинаг цорын ганц хайраа гэж андгайлбал, бүсгүй түүний чин сэтгэлд уярна.

Тосгонд хэрмэл оточ Дулькамараг ирэхэд Неморино “дурлалын шидэт ундааг" авч уун, халамцжээ. Немориног өөрийг нь анзаарахгүй байгаад Адина гайхна. Түрүүч Белькоре хүрч ирсэн нь Адинад Немориногоос хариугаа авах сайхан боломж бүрдэж, тэрбээр Белькоретой гэрлэхээ амлана. Немориногийн уусан архи тэр дороо гарчихав. Гэнэн Немориног эрэлхэг түрүүчтэй харьцуулж болно гэж үү?

Адинагийн байшингийн өмнө Неморина оточ Дулькамаратай таарч дахин нэг “Дурлалын ундаа" асууна. Неморинод мөнгө байхгүй тул шидэт ундаа авахаар өөрийгөө золиослон цэрэгт элсэхээр шийдэв. Адина Немориногийн үнэнч хайрын сэтгэлийг биширч, цэрэгт татагдах бичгийг худалдан авч, хайрт залуугаа чөлөөлөн гэрлэж дуурь төгсөнө.

Бельтажны захын суудлуудыг харагдах боломж 20% , хөгжим сонсох зориулалттай суудал гэдгийг анхаарна уу

Box Offices locations