Онлайн туслах

Мэдээ мэдээлэл

Монголын Үндэсний Бөхийн Холбоо TICKET.mn-тэй хамтран ажиллаж эхэллээ

Монгол үндэсний бөхийн олон зууны турш хөгжин дэлгэрч ирсэн соёл, уламжлалыг авч яваа Монголын Үндэсний Бөхийн Холбоо 1990 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, үндэсний бөхийн дэвшилтэт уламжлал, ёс горимыг батжуулан хөгжүүлж, бөхийн залгамж үеийг тодруулан бэлтгэж, үндэсний бөхийг монголдоо болон гадаад орнуудад сурталчлан алдаршуулж ирсэн билээ.

Монголын Үндэсний Бөхийн Холбоо нь шат шатны бөхийн барилдаанууд болон урлаг соёлын олон тооны тоглолтыг Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулдаг бөгөөд 2019.03.11-ний өдрөөс цахим тасалбар худалдааны TICKET.mn системд нэгдлээ. Ингэснээр монголын үндэсний хамгийн том, хамгийн олон үзэгчтэй спорт болох үндэсний бөхийн барилдаанууд болон Бөхийн өргөөнд болж буй урлагийн тоглолтын тасалбарыг интернэт ашиглан гэрээсээ, гар утаснаасаа www.TICKET.m хүссэн суудлаа сонгон авч, цаг заваа хэмнэхээс гадна Hi Fi Records, Сансарын Emart, ShangriLa mall, Ticket.mn офис зэрэг TicketBOX-ууд, түүнчлэн Бөхийн өргөөний кассаас суудлаа харан сонгон авах боломжтой боллоо.

Өмнө нь бөхийн барилдаанд суудлын дугаар харгалзалгүй, дурын суудалдаа сууж үздэг байсан бол үүнээс хойш тасалбар бүр суудлын дугаартай болж, үзэгчид зөвхөн худалдан авсан суудалдаа суудаг болж байгаа онцлогтой юм.

Б.Сайнбаяр захиралтай Монголын Үндэсний Бөхийн Холбооны удирдлага, хамт олонд бөх сонирхогч, үзэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлэн, амжилт хүсье.

Та бидний хамтын ажиллагаа Монгол Улсын өнцөг булан бүр дэх үзэгчдэд хүрэх нэгэн шинэ гарц болж, Монголын үндэсний бөхийн хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

Нийтэлсэн: Bilig   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -00   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -01   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй

SHOW TIME 2024

  • Хаана:
  • Хэзээ:

Carmen contemporary ballet

  • Хаана:
  • Хэзээ:

BRAVO CIRCUS 4

  • Хаана:
  • Хэзээ:

АМЬДРАЛ

  • Хаана:
  • Хэзээ:

Facebook хуудас