Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


“An American in UB” A Tribute to George Gershwin by Bayanmongol big band


  • Хаана:
  • Хэзээ:
  • 2024.04.26-2024.04.27
  • Уран бүтээлч:
  • Баян Монгол Чуулга
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 12+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


"An American in UB" A Tribute to George Gershwin Баянмонгол чуулга, Симфони найрал хөгжмийн хамтарсан дэлхийн жазз хөгжмийн өдөрт зориулсан тоглолт.

Радио телевизийн дэргэдэх цахилгаан хөгжмийн хамтлагаас эхтэй "Баянмонгол" чуулга Монголд алс холын жазз хөгжмийг үрслүүлж, суулгаснаас хойш хэдийн 55 дахь жилтэйгээ золгосон байна.

АНУ-аас гаралтай жазз /дагшаа/ хөгжмийн мэргэжлийн хийгээд өрнө, дорнын тоо томшгүй олон зохиол бүтээлүүдээс бүрдсэн арвин тансаг сан хөмрөгийг тэд бий болгожээ.

Дэлхийн жазз хөгжмийн өдөр жил бүрийн 4 дүгээр сарын 30-нд тохиодог ба дэлхий даяар тархан буй жазз хөгжмийн шүтэн бишрэгчид болон уран бүтээлчид тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг угтан Баянмонгол чуулга Симфони найрал хөгжимтэй хамтран АНУ-ын нэрт хөгжмийн зохиолч Жорж Гершвиний зохиол бүтээлүүдээс бүрдсэн "An American in UB" тоглолтоо 2024 оны 4 дүгээр сарын 26, 27-ны өдөр Улсын Филармонийн тайзнаа толилуулах гэж байна.

Төрийн Соёрхолт "Баянмонгол" чуулга, Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач С.Саруул-Од

Тоглолтод дуучин Naagii, ARIU, Jo Jo, Enkh Jargal нар оролцоно.

Хөтлөгч, тайлбарлагч: Н.Ганбат Улсын Филармонийн концертын танхим 2024 | 04 | 26,27 | 19:00

Тасалбарыг: https://ticket.mn/event/2067/ болон Улсын Филармонийн кассаас Дэлгэрэнгүйг: 88003041, 95500027-с

Box Offices locations