Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Булган аймгийн музей


  • Хаана:
  • Булган аймгийн музей
  • Хэзээ:
  • 2023
  • Зохион байгуулагч:
  • Булган аймгийн музей
  • Тоглолтын төрөл:
  • Музей
  • Насны ангилал:
  • 1+
  • Тасалбарын үнэ:
    • 5,000₮
    • 2,500₮
    • 15,000₮
    • 40,000₮
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Булган аймгийн музей нь БНМАУ-ын СНЗ-ийн 1965 оны 7 дугаарын 21-ний өдрийн 272 дугаарт тогтоолоор уг байшинд салбар музей байгуулахаар шийдвэрлэжээ. Энэ барилга нь саарал вааран дээвэртэй Ази Европын уран барилгын дүр төрхийг хосолсон тоосгон байшин юм. МАХН-ын ТХ-ны Улс Төрийн Товчооны 1966 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 184 дүгээр тогтоолоор С.Магсаржавын гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх, төрсний 90 жил, нас барсны 40 жилийн ойгоор түүний шарилыг Булган аймгийн төвд шилжүүлэн байрлуулах Магсаржавын дурсгалд зориулан бунхан барихаар шийдвэрлэжээ. Архитехторч Өлзийхишигтийн зохиосон зураг төслөөр баатрын дуулгыг дүрсэлсэн бунхан байгуулж 1970 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шарилыг нь шилжүүлэх ёслол хийсэн юм. Булган аймгийн музейн нь байгуулагдсан цагаас хойш төр засгийн болон аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газраас зохион байгуулж байгаа соёлын бодлогын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус музей нь сан хөмрөг, үзмэр цуглуулга, үзүүллэг, судалгааны чиглэлийн хувьд орон нутгийн байгаль түүх, соёлын үнэт зүйл, угсаатны бүлэг, түүхэн бие хүний намтарчилсан үзүүллэгтэй, орон нутгийн өмчийн хэлбэртэй.

Анхдагч алдартнуудын өлгий нутгийн музейд тавтай морил.

АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ:

Өвлийн улиралд /10 сарын 01 - 05 сарын 01/ 09:00- 13.00. 14.00-18:00 цаг хүртэл /Бямба-Ням амарна/

Зуны улиралд /05 сарын 01 - 09 сарын 01/ 08:00- 12.00. 13.00-17:00 цаг хүртэл /Бямба-Ням амарна/

САНАМЖ:

- Оюутан нь оюутны үнэмлэх үзүүлж тасалбар авна.
- Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид үнэмлэхээ үзүүлэн үнэ төлбөргүй үйлчлүүлнэ.
- Гар утсаар зураг авах болон богино бичлэг /reels/ хийхэд гар утасны гэрлийг унтрааж, зураг авах савааг ашиглахгүй байхыг зөвлөе.
- Музейгээр үйлчлүүлэгчид өөрсдийн бураагаас гар утас цүнх, хувцас, бусад эд зүйлсээ орхих, гээгдүүлсэн, алдаж үрэгдүүлсэн тохиолдолд музей хариуцахгүй.
- Музейн орчин болон үзмэр үзүүллэгийн танхимд гүйх, харайх, чанга дуугаар ярих, бусад зүй бус дуу чимээ гаргахыг хориглоно.
- Шингэн зүйл, идэх юм авч орохыг орохыг хатуу хориглоно.
- Музейгээр үйлчлүүлэхдээ овор ихтэй гар тээшээ (хүүхдийн тэрэг, унадаг дугуй, скүүтер, том үүргэвч) хүлээн авах буюу харуул дээр үлдээнэ.
- Музейн орчинд тамхи татах (электрон тамхи), хог хаяхыг хориглоно.
- Музейн ажилчидтай зүй бус, хүндэтгэлгүй харьцахыг хориглоно. (Хүний нэр төрд халдах, гутаан доромжлох нь Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ).

ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ - Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хүүхэд 0-16 нас хүртэл

Үйлчилгээний нэр төрөл үнэ тариф:

  • Том хүн - 5,000₮
  • Оюутан - 2,500₮
  • Зураг авалт /мэргэжлийн аппарат/ - 15,000₮
  • Дүрс бичлэг /10минут/ - 40,000₮

Тасалбарын хүчинтэй хугацаа: 1 сар

Box Offices locations


1) Ticket.mn оффис & 19001800

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-62, 5 давхар

Emart - Customer Serice

  • Emart Chingis