Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Монголын Театрын музей


  • Хаана:
  • Монголын театрын музей
  • Хэзээ:
  • 2024.01.30
  • Зохион байгуулагч:
  • Монголын театрын музей
  • Тоглолтын төрөл:
  • Музей
  • Насны ангилал:
  • 16+
  • Тасалбарын үнэ:
    • 5,000₮
    • 3,000₮
    • 30,000₮
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Монголын Театрын музей

Монголын Театрын музейг БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1973 оны 259-р тогтоолоор байгуулах шийдвэр гарсан боловч зориулалтын байргүйн улмаас 1991 оны 3 дугаар сарын 27-ны өдөр /Олон улсын театрын өдөр/,Соёлын төв өргөөний байранд нээгдсэн. Тус музей нь монгол улсын үе үеийн театрын урлагийн үүсэл хөгжлийг харуулсан уран сайхны музей бөгөөд гэрэл зураг, уран зураг, хөгжмийн зэмсэг, тайз, хувцасны эскиз, тоглолтын хувцас, баримт бичиг, зурагт хуудас зэргийг багтаасан нийт 9000 гаруй нэгж үзмэртэй. Тус музей нь үзүүллэгийн нийт 6 танхимтай ба нийт үзмэрийн 30 орчим хувийг үзүүллэгийн танхимд дэлгэн үзүүлдэг. Хөрөг зургийн танхимд уран бүтээлчдийн хөрөг болон уран зургуудыг дэлгэн үзүүлдэг.

Тайзны урлаг танхим /шинэ цагийн ардын театрын үүсэл хөгжил болсон жүжгийн бүлгэм, клуб /1922-1924 он/, ардын цэнгэлдэх хүрээлэн /1926 он/, Монгол улсын анхны мэргэжлийн театр болох Улсын Төв Театр /1931он/ -ын тухай, ахмад уран бүтээлчдийн болон жүжгийн тоглолтын гэрэл зургууд байдаг. Мөн улсын төв театраас салбарлан үүссэн Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Цирк, Ардын Дуу Бүжгийн Чуулга, Цэргийн театр, Хүүхэлдэйн театр, Хүүхэд Залуучуудын театр, Улсын филармонийн холбогдолтой тоглолтын хувцас, зурагт хуудас, уран зураг,баримал,хөгжим, хүүхэлдэй, гэрэл зураг, хөтөлбөр зэргийг энэ танхимд дэлгэн үзүүлсэн. 1950-1970-аад оны улсын хэмжээний 2 том театр болох Драмын театр, Дуурь бүжгийн театр хөгжсөн түүх, тэдний үндэсний болон гадаадын сонгодог уран бүтээлийг хэрхэн тайзнаа тавьсан тухай хураангуйлан харуулсан үндсэн үзүүллэгтэй. Гэгээн муза танхимд уран бүтээлчдийн дүрийн уран зураг, танилцуулга, баримлыг дэлгэн үзүүлсэн. Хөгжмийн танхимд төв театрт ажиллаж байсан уран бүтээлчдийн хэрэглэж байсан болон үндэсний хөгжмийн зэмсгүүд, уран зургуудыг дэлгэн үзүүлсэн.

Театрын уламжлал танхимд нүүдэлчдийн театрын уламжлалын тухай уран зураг, цамын хувцас, баг, ший янзын хувцас, макет болон 19-р зууны нэрт соён гэгээрүүлэгч, Догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн "Намтар дуулах дацан" сүм театртай холбогдох баримтыг дэлгэн үзүүлсэн. Кино танхимд Монголын кино урлагийн түүхэн хөгжил, 1940-өөд оноос эхлэлтэй анхны баримтат болон уран сайхны киноны тухай гэрэл зураг, уран зураг, техник хэрэгсэл, зурагт хуудас, цом зэрэг үзмэрүүдийг дэлгэн үзүүлсэн байдаг.

Музей нь сан хөмрөгөө түшиглэн мэргэжлийн урлагийн байгууллага, хувь хүн, албан байгууллагатай хамтран төрөл бүрийн үзэсгэлэн, уулзалт, номын нээлт зохион байгуулладаг. Алтай хамтлагтай хамтран Агуй О2-auditorium өргөөнд соёлын биет бус өвийг сурталчилсан захиалгат, төлөвлөгөөт тоглолтоор хүүхэд залуус, гадаад, дотоодын жуулчдад байнга үйлчилдэг.

САНАМЖ

- Оюутан нь оюутны үнэмлэх үзүүлж тасалбар авна.

- Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид үнэмлэхээ үзүүлэн үнэ төлбөргүй үйлчлүүлнэ.

- Гар утсаар зураг авах болон богино бичлэг /reels/ хийхэд гар утасны гэрлийг унтрааж, зураг авах савааг ашиглахгүй байхыг зөвлөе.

- Музейгээр үйлчлүүлэгчид өөрсдийн бураагаас гар утас цүнх, хувцас, бусад эд зүйлсээ орхих, гээгдүүлсэн, алдаж үрэгдүүлсэн тохиолдолд музей хариуцахгүй.

- Музейн орчин болон үзмэр үзүүллэгийн танхимд гүйх, харайх, чанга дуугаар ярих, бусад зүй бус дуу чимээ гаргахыг хориглоно.

- Шингэн зүйл, идэх юм авч орохыг орохыг хатуу хориглоно.

- Музейгээр үйлчлүүлэхдээ овор ихтэй гар тээшээ (хүүхдийн тэрэг, унадаг дугуй, скүүтер, том үүргэвч) хүлээн авах буюу харуул дээр үлдээнэ.

- Музейн орчинд тамхи татах (электрон тамхи), хог хаяхыг хориглоно.

- Музейн ажилчидтай зүй бус, хүндэтгэлгүй харьцахыг хориглоно. (Хүний нэр төрд халдах, гутаан доромжлох нь Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ).

Тасалбарын үнэ:

Том хүн-5000₮

Оюутан-3,000₮

Дүрс Бичлэг-30,000₮

ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ - Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хүүхэд 0-16 нас хүртэл

Ажиллах цагийн хуваарь: Даваа-Ням / 09:00-17:00/

Хаяг: 14200А, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, А.Амарын гудамж, Соёлын төв өргөөний Б корпус

Утас: 976-11-311320

Фэйсбүүк: Монголын Театрын Музей

Цахим хаяг: mgltheatre@gmail.com

Box Offices locations


1) Ticket.mn оффис & 19001800

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-62, 5 давхар

Emart - Customer Serice

  • Emart Chingis