Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Дундговь аймгийн музей


  • Хаана:
  • Дундговь аймгийн музей
  • Хэзээ:
  • 2023.11.08-12.31
  • Уран бүтээлч:
  • Дундговь аймгийн музей
  • Тоглолтын төрөл:
  • Музей
  • Насны ангилал:
  • 3+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Дундговь аймгийн музей нь анх Аймгийн Захиргааны тэргүүлэгчдийн 38 тоот тогтоолоор 1949 оны 02 сарын 05-нд Орон нутгийг судлах кабинет байгуулах шийдвэр гарч 1949 оны 5-р сард аймгийн клубын ганц өрөөнд гол төлөв орон нутгийн ашигт малтмалын дээжсээс бүрдсэн 20 гаруй үзмэртэй "Орон нутгийг судлах кабинет" нэртэйгээр байгуулагдсан түүхтэй.

1960 оноос музейн зориулалтын 365 ам метр талбайтай шинэ барилга баригдан ашиглалтад орсноор тус музейн хөгжлийн нэг чухал үе эхэлж түүх соёлын дурсгалт зүйлийг цуглуулж хадгалж хамгаалах таатай боломж бүрдсэн бөгөөд 1966 онд Соёлын яамны сайдын тушаалаар музей болгож өргөтгөснөөс хойш үзмэрээ судалж сурталчлах ажлаа эрчимжүүлэхийн зэрэгцээ сум бүрийг орон нутаг судлах кабинеттай болгосон юм.

Одоо нэн эртний хүрэл зэвсгийн үеийн, их Монгол улсын, аймаг байгуулагдсан, дуу хуурын, аймгийн алдартны, мал аж ахуйн, монголын уламжлалт тоглоомын, угсаатны зүйн, Зава Дамдины, ан амьтны, ашигт малтмалын танхимуудад үзмэрээ зохион байгуулаад байна.

Сан хөмрөгтөө МЭӨ III мянганаас VIII зуунд хамаарагдах хүн төрөлхтний түүхийн чухал үеийг харуулсан хүрлийн үеийн олдвор 800 –гаад хадгалагдаж байгаа нь монгол улсын улс, аймгийн чанартай музейнүүдээс хамгийн олон цуглуулга юм.

Мөн Боржгон цэцэн вангийн хошууны Гомбосүрэн ноёны хэрэглэж байсан зааны ясан мөнгөн тоног бүхий хэт хутга, суман ширээ, 13 литрийн багтаамжтай эрээн гангар шаазан хул, түүх соёлын хосгүй үнэт зэрэглэлд орсон" Тугалын бүлээн"-ий солир, төв халхын урчуудын урласан мөнгөн аяга, хэт хутга, эмээл, хазаар, эмэгтэй хүний гоёл чимэглэл, пийсүү толгойтой эргэн тойрон үүлэн хээг товойлгон урласан шүрэн хөөрөг болон үнэт чулуун хөөргүүд, XY-XIX зууны үед хийгдсэн нарийн ур хийцтэй гуулин хөөмөл, цутгамал, шавар, зурмал бурхад, шашны болон эм тангийн судар бичгүүд, угсаатны зүйн ховор сонин үзмэр, гар урчуудын бүтээл, уран зураг, алдар гавьяат түүхт хүмүүсийн эдэлж байсан эд зүйл, их номч, түүхч, шашны тэргүүн Зава Дамдины эдэлж хэрэглэж байсан эд зүйлээс бүрдсэн гэр музей зэрэг арвин сан хөмрөгтэй бөгөөд нийт 3475 дэсийн 5030 ширхэг үзмэртэй болжээ.

Музейн шилдэг 30 үзмэрийг AR технологиор, шинжлэх ухаан танин мэдэхүйн 21 контентыг VR технологиор үзүүлэн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Ажлын цаг: 09.00 -18.00 /Бямба, ням гаригт захиалгаар ажиллана./

Box Offices locations


1) Ticket.mn оффис & 19001800

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-62, 5 давхар

Emart - Customer Serice

  • Emart Chingis