Онлайн туслах

Мэдээ мэдээлэл

"Ромео, Жульетта" сонгодог жүжгийн өдрүүдээр дахин тоглогдоно

Улсын Драмын Эрдмийн театр жил бүр театрын өдрийг тохиолдуулан "Сонгодог жүжгийн өдрүүд"-ийг зохион байгуулдаг. Энэ жил гуравдугаар сарын дөрөвнөөс эхэлж байгаа бөгөөд дэлхийн сор болсон сонгодог уран бүтээлүүд Олон улсын театрын өдөрт зориулан Улсын драмын эрдмийн театрын тайзнаа

Гуравдугаар сарын үзвэрүүд:

Найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар

У.Шекспир "ГАМЛЕТ" эмгэнэлт жүжиг

Найруулагч СТА Ч.Түвшин

Софокл "ЭДИП" сонгодог жүжиг

Найруулагч СТА Ч.Найдандорж

Г.Ибсен "НОРА" сэтгэхүйн бэсрэг жүжиг

Найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар

У.Шекспир "РОМЕО, ЖУЛЬЕТТА" эмгэнэлт жүжиг

Найруулагч УГЗ Б.Баатар

М.Сервантис "КИХОТ НОЁН" эмгэнэлт хошин жүжиг

У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийн хувьд манай улсад 1996 онд Ч.Найдандорж найруулагчийн тавилтаас хойш 19 жилийн дараа их тайзнаа дахин бүтээж, шинэ зууны үзэгч залууст өргөн барьсан билээ.Хагас мянганы тэртээд бичигдэж, зуун зууны туршид хүн төрөлхтний аугаа их хайр сэтгэлийн бэлгэ тэмдэг болон мөнхөрч, хэн бүхний зүрх сэтгэлийг эзэмдсэн энэхүү алдарт бүтээл ч мөн олон улсын театрын өдөрт зориулан дахин тоглогдохоор болжээ.

"Ромео, Жульетта" жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, бүжиг дэглээчээр СТА, бүжиг дэглээч, жүжигчин Г.Ган-Очир, хөгжмийн зохиолчоор Б.Чинбат нар ажилласан юм.

Нийтэлсэн: -   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -00   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -01   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: uilst   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй

New Season 2019

  • Хаана:
  • Хэзээ:

LUMINO FOREVER 20th ANNIVERSARY

  • Хаана:
  • Хэзээ:

S team Comedy

  • Хаана:
  • Хэзээ:

"Гамлет" монодрам

  • Хаана:
  • Хэзээ:

Wine Expo 2018

  • Хаана:
  • Хэзээ:

CITY SWING Jazz Night

  • Хаана:
  • Хэзээ:

Snow melody 2019

  • Хаана:
  • Хэзээ:

Ж.Бизе "Кармен"

  • Хаана:
  • Хэзээ:

Facebook хуудас