Онлайн туслах

Мэдээ мэдээлэл

Үзэгдэл бүр нь сэтгэл догдлуулах "Дон Кихот"

Ямар ч бэрх адал явдал, сайн сайхны төлөөх ширүүн тэмцэлд бэлэн атлаа үргэлж уйтгарлаж явдаг сайн санаат хөлөг баатар Дон Кихотын тухай өгүүлэх Сервантесийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү балет нь сэтгэл сэргээсэн гайхам цоглог бүжиг, уран яруу хөгжимтэй учир дэлхийн олон оронд хүүхэд бүрийн заавал үзсэн байх жүжгийн тоонд ордог.

УДБЭТ-н тайзнаа 1971 оноос хойш 45 жилийн турш тавигдаж байгаа Дон Кихот балет нь эх зохиолын ердөө нэг л хэсэг буюу Китри, Базиль хоёрын хайр дурлалыг хэрхэн аварч байгаа хөгжилтэй түүхийг Китригийн аав, гуанзны эзэн Лоренцо, Китритэй гэрлэнэ гэж бат итгэсэн баян тайж Гамаш, мөн Дон Кихотын үнэнч дагуул, зэвсэг агсагч Санчо Панса нарын дүрээр илэрхийлдэг.

Хөгжмийн зохиолч Людвиг Минкус туршлагатай хүн учраас Испани маягийн хөнгөн хөгжим, гал цогтой бүжгээс санаа аван зохиосон балетаа эхнээсээ дуустал салахын аргагүй сонирхолтой, сэтгэл татам болгож чаджээ. Түүнчлэн тайзны тавилт, өнгө будаг нь мөн л эх зохиолын өрнөх Испани нутгийн өнгө алагласан орчин, ахуйг илэрхийлэх тул сэтгэлээ сэргээн амрах, хүүхдийнхээ урлагийн боловсролд нэгэн шинэ хуудас нэмэх боломж билээ.

Энэ удаагийн Дон Кихот балетад УДБЭТ-ын тэргүүн гоцлооч МУГЖ Ч.Ганчимэг, МУСТА О.Ганцоож, МУСТА Г.Батчимэг, МУСТА М.Од нарын шилдэг бүжигчид гол дүрүүдийг бүтээж байна.

Ирэх амралтын өдрүүдээр хүүхдүүдийнхээ хамт УДБЭТ-т ирэхийг урьж байна.

Нийтэлсэн: Bilig   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -00   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -01   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй

Венийн Вальс

  • Хаана:
  • Хэзээ:

Цэцэг Return 88

  • Хаана:
  • Хэзээ:

Mongolia fashion week 2024

  • Хаана:
  • Хэзээ:

Buyanaa's songs 2024 concert

  • Хаана:
  • Хэзээ:

"Зүүд" тоглолт

  • Хаана:
  • Хэзээ:

POWER Expo & Festival XII

  • Хаана:
  • Хэзээ:

Хаврын хит-2024

  • Хаана:
  • Хэзээ:

Бид бол ICE TOP...

  • Хаана:
  • Хэзээ:

Facebook хуудас