Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


А.Хачатурян"Спартак"


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл:
  • Балет
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 12+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


04-р сарын 06, 07-ны 17.00 цагт тоглогдох А. Хачатурян "Спартак" балетын танилцуулга

А.Хачатурян"Спартак" /Хоёр бүлэг, есөн үзэгдэлт балет/ Хөгжим: А.Хачатурян Цомнол: И.Волков Ерөнхий Балетмейстер: Б.Жамъяндагва ХБ, ТШ, АЖ Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ Удирдаач: Т.Гэрэлцэцэг СТА Сэргээн дэглэсэн: Х.Гэрэлчимэг МУГЖ УДБЭТ-ын тайзнаа анх тавигдсан: 1984.05.05 А.Хачатуряны "Спартак" балетын анхны тоглолт 1958 онд болсон бөгөөд 20-р зууны шилдэг балетын нэг гэж үздэг. Уг балет нь 2000 жилийн тэртээх эртний Ромын соёл, мэсчин боолуудын хэрцгий тулаанаар баяр цэнгэл хийгч дарангуйлагчдын амьдралын хэв маяг, зоригт эрийн манлайлан удирдсан боолуудын бослого, түүнийг зэрлэгээр нухчин дарсан бодит бөгөөд эмгэнэлт үнэнийг бүжгэн жүжиг, сүрлэг хөгжмөөр илэрхийлсэн гайхалтай бүтээл юм. "Спартак" балет нь жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар, нэн ялангуяа "драматизм"-ыг нарийнаар шаарддаг, драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ бусдаас ялгардаг байна. Хөгжмөөр амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тэмцэл, хагацлыг хүчтэй, хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг хөгжмийн гайхамшигт бүтээл гэж дэлхий дахинаа өндрөөр үнэлэгддэг.

Бельтажны захын суудлуудыг харагдах боломж 20% , хөгжим сонсох зориулалттай суудал гэдгийг анхаарна уу

Box Offices locations