Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


"БИД ТАНД УРЛАГИЙГ ОЙРТУУЛНА" Монголын Урлагийн Зөвлөлийн үдэшлэг


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Монголын Урлагийн Зөвлөл
  • Тоглолтын төрөл:
  • Үдэшлэг
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 12+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Монголын Урлагийн Зөвлөлийн Гишүүнчлэлийн аяны нээлт "Бид танд урлагийг ойртуулна" үдэшлэг 2024 оны 4-р сарын 4-нд Чингис зочид буудлын Хаан танхимд болох гэж байна.

"Бид танд урлагийг ойртуулна" үдэшлэг нь МУЗ-ийн хамтрагч, хандивлагч, дэмжигч, уран бүтээлчид, их хотын шилдэгүүдийн цугларалт болдог. Та ч бас тэдний нэг байх боломжтой.

Үдэшлэгт та бидний сонсох, үзэх дуртай "Инээмсэглэл" хамтлаг, үндэсний хөгжмийг орчин үетэй холбосон язгуур урлагийн "Жонон" хамтлаг, Латин бүжгийн "The Moon Dance" хамтлаг, DJ Anu Dol нар уригдан, уран бүтээлээ хүргэх болно.

Мөн та МУЗ-ийн гишүүн болсноор "Бид танд урлагийг ойртуулна" үдэшлэгт оролцох боломжтойгоос гадна, Монголын соёл урлагийн хөгжилд хувь нэмэр оруулаад зогсохгүй, 2024 онд зохион байгуулагдах үйл ажиллагаа, урлагийн наадам, тоглолт, үзэсгэлэн, кино үзвэрт уригдан, уран бүтээлчидтэй танилцаж, танилын хүрээгээ тэлэх боломжтой.

Та 2024 оны 4-р сарын 3-наас өмнө амжин МУЗ-ийн гишүүнээр элссэнээр "Бид Танд урлагийг ойртуулна" үдэшлэгт уригдан оролцох боломжтой.

Гишүүнчлэлийн ангилал
АНД 350,000 ₮ /2024 оны 4-р сарын 3-наас өмнө 300,000 ₮/
ХАНДИВЛАГЧ 1,000,000 ₮+

Box Offices locations