Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Ж.Мэнд-Амар "Үйлийн гурван толгой" балет


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл:
  • Балет
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 6+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Ж.Мэнд-Амар "ҮЙЛИЙН ГУРВАН ТОЛГОЙ"

/Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт балет/

Хөгжим: Ж.Мэнд-Амар

Цомнол: Д.Нацагдорж

Удирдаач: Т.Гэрэлцэцэг СТА

Бүжгийг дэглэсэн: Б.Жамъяндагва ХБ, АЖ, ТШ

Хөтлөх найруулагч: Т. Ганбаяр

Ерөнхий зураач: Л.Гаваа ТШ, МУУГЗ, АЗ

Тайзнаа анх тавигдсан: 1987.03.28

Их зохиолч Д.Нацагдоржийн "Учиртай гурван толгой" жүжгээс сэдэвлэн балетмейстер Б.Жамъяндагва "Үйлийн гурван толгой" хэмээх гурван бүлэг 4 үзэгдэлт бүжгэн жүжгийг дэглэн тавьж 1987 оны 03 сарын 28-ны өдөр нээлтээ хийж УАДБЧ-ын удирдаач Х.Сүндэд удирдсан байна. Б.Жамъяндагва угбалетыг зохиолчийн анхны эхийг баримталж эмгэнэлт бүтээлийн төрөл жанраар туурвисан юм. Уг бүтээлийн хөгжмийг МУГЖ Ж.Мэнд-Амар үндэсний хөгжимд зориулан бичсэнийг 2007 онд УГЗ В.Боролдой симфони найрал хөгжимд хөрвүүлсэн байна.

Дүрүүдэд:

Юндэн (Жирийн ард)

Нансалмаа (Юндэнгийн сүйт бүсгүй)

Хоролмаа (Юндэнд сэтгэлтэй бүсгүй)

Балган (Хошуу ноён)

Ноён

Хатан

Өвгөн сахиул

Бор охин

Худалдаачин

Харц ард, ноёд, түшмэд, эхнэр, хатад, ноёны зарц, дагуулуудад найрал дуучид болон балетын жүжигчид оролцон тоглож, Симфони найрал хөгжим хөгжимдөнө.

Бельтажны захын суудлуудыг харагдах боломж 20% , хөгжим сонсох зориулалттай суудал гэдгийг анхаарна уу

Box Offices locations