Онлайн туслах

Мэдээ мэдээлэл

Нийслэлийн Соёл, Урлагийн Газар TICKET.mn-д нэгдлээ

Нийслэл Улаанбаатар хотын урлаг, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж, удирдан чиглүүлдэг Нийслэлийн Соёл, Урлагийн Газар TICKET.mn-д нэгдлээ.

Бидний хамтын ажиллагааны үр дүнд жил бүр уламжлал болон явагддаг "Улаанбаатарын үдэш", "Учиртай гурван толгой", "Best of Classics" зэрэг тоглолт, арга хэмжээг нийслэлийн төдийгүй орон нутгийн иргэд, гадаадад суугаа монголчууд, гадны жуулчид, зочид TICKET.mn сүлжээгээр дамжуулан авах боломжтой боллоо.

Өнгөрсөн Бямба гарагт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд Найрсаг Улаанбаатар төсөл, УДБЭТ-тай хамтран зохион байгуулсан "Best of Classics Open air Gala Concert"-ын 5000 тасалбарын 24% буюу 1200 гаруй тасалбарыг TICKET.mn гурван өдрийн дотор үзэгчдэд хүргэж амжилттай ажиллалаа.

Ардын соёл, боловсролын хэлтэс нэртэйгээр 1937 оноос эхлэн нийслэлийн иргэдэд соёл урлагаар үйлчлэх бүхий л талын харилцааг зохицуулах үүрэгтэй ажиллаж ирсэн Соёл, урлагийн газар нь өнөөдөр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн статустай, дараах үндсэн зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна:
• Монголын соёл иргэншлийн дэвшилтэт ололт, үнэт зүйлийг хадгалан хамгаалах;
• Монгол үндэсний соёлын дэлхийн соёлд эзлэх байр суурийг бэхжүүлэх;
• Соёл урлагийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах;
• Монгол хүн бүрийн оюун санааны сэргэлт, үндэсний бахархлыг төлөвшүүлэх;
• Соёл урлагийн салбарыг нийгмийн хөгжилд шийдвэрлэх үүрэг бүхий салбар болгон хөгжүүлэх.

Урлаг, соёлын чухал бүтэц болох Нийслэлийн Соёл, Урлагийн Газар, түүний удирдлага, хамт олонд TICKET.mn-ий нийт хэрэглэгчдийн өмнөөс талархал илэрхийлье. Бидний хамтын ажиллагаа улам өргөжин, соёл урлагийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, илүү хялбар болгоно гэдэгт итгэж байна.

Нийтэлсэн: Bilig   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -00   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -01   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй

HUB SPRING PARTY VOL.1

  • Хаана:
  • Хэзээ:

Венийн Вальс

  • Хаана:
  • Хэзээ:

Цэцэг Return 88

  • Хаана:
  • Хэзээ:

Mongolia fashion week 2024

  • Хаана:
  • Хэзээ:

"Зүүд" тоглолт

  • Хаана:
  • Хэзээ:

POWER Expo & Festival XII

  • Хаана:
  • Хэзээ:

Хаврын хит-2024

  • Хаана:
  • Хэзээ:

Facebook хуудас