Онлайн туслах

Мэдээ мэдээлэл

Дархан хотын ЗАЛУУЧУУД театр TICKET.mn-д нэгдлээ

Дархан хотын суурь тавигдахад нээгдэж байсан клуб 1966 онд "Дархан хотын Соёлын ордон" болон өргөжиж, арван жилийн дараа Дархан хотын Хөгжимт драмын театр, 1978 онд "Залуучууд театр" болж өөрчлөн байгуулагдсан бөгөөд өнөөдөр тус театр 40 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэж байна.

Театрын урын санд Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын "Учиртай гурван толгой" дуурь, С.Прокофьев "Ромео Жульетта хоёр" балет, И.Штраус "Дурлалын дууль" балет, П.Авирмэд "Хараагийн дагина" бүжгэн жүжиг, К. Хачатурян "Чипполино буюу сонгино хүүгийн адал явдал" хүүхдэд зориулсан балет, "Дон Жуан" модерн балет, Ц.Сүхбаатар, О.Жадамбаа нарын "Эрүү цагаан болжмор" дуулалт жүжиг, Л.Ванган "Зам нийлэх үү", Л.Лодойдамба "Гарын таван хуруу", Э.Оюун "Би эндээс явахгүй" зэрэг 250 гаруй уран бүтээлүүдтэй, 100 гаруй ажилтан, уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.

"Залуучууд" театрын хамт олон Монгол орны 21 аймаг, бүх сумдаас гадна ОХУ, Болгар, Куба, Чехословак, Герман, Солонгос, Хятад, Польш, Финлянд зэрэг орнуудад айлчлан тоглож үндэсний өв соёл, ардын урлагаа сурталчилж иржээ.

Дархан хотын "ЗАЛУУЧУУД ТЕАТР"-ын хамт олон, үе үеийн уран бүтээлчид, ажилтнууддаа 40 жилийн ойн халуун баяр хүргэхийн ялдамд TICKET.mn цахим тасалбар худалдааг орон нутагт нэвтрүүлж буй анхны байгууллага болсонд талархал илэрхийлье.

Нийтэлсэн: Bilig   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -00   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -01   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй

Венийн Вальс

  • Хаана:
  • Хэзээ:

Цэцэг Return 88

  • Хаана:
  • Хэзээ:

Mongolia fashion week 2024

  • Хаана:
  • Хэзээ:

Buyanaa's songs 2024 concert

  • Хаана:
  • Хэзээ:

"Зүүд" тоглолт

  • Хаана:
  • Хэзээ:

POWER Expo & Festival XII

  • Хаана:
  • Хэзээ:

Хаврын хит-2024

  • Хаана:
  • Хэзээ:

Facebook хуудас