Онлайн туслах

Мэдээ мэдээлэл

Christina Aguilera, Cher Lloyd, Fergie нараас 8 дууг албан ёсны зөвшөөрөлтэй авч дуулж байна

ГАЛТ ШУВУУ бүжгийн студийн гурав дахь бие даасан уран бүтээл болох BURLESQUE SHOW
2016 оны 5 сарын 28-ны 19 цагт Shangri-La Hotel, Ulaanbaatar болох гэж байна.

Энэ тоглолт нь Зохиогчийн эрхийг хамгаалах MOSCAP байгууллагатай хамтран дэлхийн алдарт дуучин Christina Aguilera, Cher Lloyd, Fergie гэсэн 3 дуучнаас албан ёсны зөвшөөрөл авч 8 дуу дуулж байгаа онцлогтой.

BURLESQUE гэдэг нь Burla буюу хошигнол, элэглэл гэсэн утгатай Итали үгнээс гаралтай, XVII зууны үеэс утга зохиол болон театрын урлагт орж ирсэн нэршил юм. BURLESQUE нь АНУ-д шоу хэлбэрээр жинхэнэ утгаараа хөгжиж яваад 1860 оны үеэс кабарет маягаар цэнгээний газрууд болон клуб, түүнчлэн театруудад тоглогдож, 1940 оны үеэс тайчих үзүүлбэр нэмэгдэж, зонхилж эхэлсэн байдаг ба 1930-1960-аад оны үед кинонд дэлгэцнээ орж, 1972 оноос дахин Cabaret, 1979 оноос Jazz болон өргөжиж, 1990-ээд оноос жинхэнэ утгаараа шоу тоглолт болон хөгжиж байна. ЭНЭ БОЛ ТЕАТРЫН НЭГ ТӨРӨЛ.

ГАЛТ ШУВУУ бүжгийн хамтлагаас 3 бүжигчин уг тоглолтын дуунуудыг дуулсан ба Ерөнхий найруулагч, бүжиг дэглээч Төгсөө багш маш гоё дэглэлт, найруулга хийсэн байна. Дууны найруулагч Tuana Gan, багш А.Мөнгөнсүх, үс засалт Matrix salon, нүүр будалтыг Тэргэл гээд нийт 40 гаран уран бүтээлчдийн хамтын бүтээл #BURLESQUE тун удахгүй...

Тасалбарыг TICKET.mn

Нийтэлсэн: Chinzaya   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -00   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -01   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй

Facebook хуудас