Онлайн туслах

Мэдээ мэдээлэл

Монголд анх удаа бартаат марафоны нээлттэй тэмцээн болно

"Tough Mudder" нэрээр олон улсад алдаршсан холын зайн бартаат марафон нь олон улсад жилд дунджаар 25 удаа болж, нийт 2 сая гаруй оролцогчдыг хамруулдаг. Энэхүү тэмцээн нь багийн ажиллагаагаар дамжуулан хувь хүн өөрийгөө нээх, ялан дийлэх арга зүйд сургадаг онцлогтой, экстрим төрлийн тэмцээн юм.

Энэхүү уулын бартаат марафоныг олон улсын стандартын дагуу, Монгол орны байгалийн нөхцөл, онцлогт тохируулан "Алтайк Маунт Раннер" нэрээр Монголд анх удаа олон нийтэд нээлттэй зохион байгуулах ба үзэсгэлэнт байгаль, сүрлэг тогтоц бүхий Алтайн нурууг олон улсад, тэр дундаа экстрим спорт сонирхогчдод сурталчлах зорилгоор "Алтай" хэмээх нэрийг бэлгэдэл болгон "АЛТАЙК Маунт Раннер" гэж нэрлэжээ.

"АЛТАЙК МАУНТ РАННЕР" тэмцээний тухай

2016 онд "Алтайк Маунт Раннер" нь анх удаа зохион байгуулагдаж байгаа тул тэмцээний дүрмийг хялбар байлгах бөгөөд бартааг туулсан эсэх; гүйцэтгэсэн хугацаа; тэмцээний нийт маршрутыг гүйцээсэн эсэхээр дүгнэнэ.

Энэ удаагийн "Алтайк Маунт Раннер" тэмцээн нь Скай Резорт баазад нийт 10 бартаа байршуулсан, 6 км замтай байх ба оролцогчид болон үзэгчдэд жинхэнэ экстрим спортыг мэдрүүлэх хэмжээнд, олон улсын жишгээр зохион байгуулагдах юм.

Бартаа бүр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, багийн ажиллагаа хөгжүүлэх зорилгоор засагдсан бөгөөд оролцогч тус бүрийн бусадтай дасан зохицох чадварыг хөгжүүлэх онцлогтой. Оролцогч өөрийн сайн дураар зарим бартаанд оролцохгүй байж болох ба тэмцээний бусад хэсгээс олон тооны мөн чанар, давуу талуудыг өөрийн биеэр үзэж, суралцах боломж олгодог нь энэхүү тэмцээн дэлхийд алдарших гол нөхцөл болжээ.

Тэмцээн 8-р сарын 20-ны өдөр 9-21 цагийн хооронд болно.

Тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг 96962383 утсаар, оролцогчоор бүртгүүлэх ба тасалбар авах талаар 1900-1800 утсаар, эсвэл www.TICKET.mn холбоосоор хандана уу.

Нийтэлсэн: Bilig   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -00   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -01   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй

BRAVO CIRCUS 4

  • Хаана:
  • Хэзээ:

SHOW TIME 2024

  • Хаана:
  • Хэзээ:

Ханш нээх өдөр

  • Хаана:
  • Хэзээ:

АМЬДРАЛ

  • Хаана:
  • Хэзээ:

Felix Mendelssohn

  • Хаана:
  • Хэзээ:

Цэцэг Return 88

  • Хаана:
  • Хэзээ:

Facebook хуудас