Онлайн туслах

Мэдээ мэдээлэл

“Миний эх орон” тоглолтын хэвлэлийн бага хурал боллоо


Уран бүтээлч хүний хувьд нэг талаас уран бүтээлийн буюу мэргэжлийн зорилго нөгөө талаас хувь хүний зорилго нэгдэн нийлж чанартай бүтээл төрдөг. Дуучин С.Баттулгын хувьд "Миний эх орон" сэдэвтэй цуврал тоглолтоороо өөрийн эх оронч үзлийг уран бүтээлээрээ илэрхийлэхийг зорьж байгаагаараа онцлогтой юм. Хоёр хэсэгтэй уг тоглолтонд өмнө нь баритоноор дуулагдаж байгаагүй монгол романсууд, үе үеийн хөгжмийн зохиолчдын эх орны сэдэвтэй уран бүтээлүүд багтжээ. "Миний эх орон" тоглолтыг агуу эх орончдын төлөөлөл болсон Ю.Цэдэнбал агсны дурсгалд зориулж байгаа учир нь залуу уран бүтээлч хүний хувьд үзэл бодлын дуу хоолойгоо хүргэж буй хэлбэр юм. Хэвлэлийн бага хуралд Улсын Филармонийн маркетингийн алба, МУСГЗ, Хөгжим судлаач Ч.Буянхишиг болон Улсын Филармонийн туслах найруулагч Б.Эрдэнэ-Оюун нар оролцлоо. Тоглолт энэ сарын 25-ны пүрэв гарагт 19 цагаас Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа болно. Тасалбарыг Улсын Филармонийн билетийн касс болон www.ticket.mn-ээр онлайнаар авах боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: FB/Mongolian State Philarmonic болон 7011-8012, 7014-8012, 8800-4849 дугаараас тодруулаарай.

Улсын Филармонийн гоцлол дуучин ,МУСТА С.Баттулга хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд танилцуулга тоглолтоор бэлэг барьлаа.


Нийтэлсэн: Bilig   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -00   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -01   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй

Венийн Вальс

  • Хаана:
  • Хэзээ:

Цэцэг Return 88

  • Хаана:
  • Хэзээ:

Mongolia fashion week 2024

  • Хаана:
  • Хэзээ:

Buyanaa's songs 2024 concert

  • Хаана:
  • Хэзээ:

"Зүүд" тоглолт

  • Хаана:
  • Хэзээ:

POWER Expo & Festival XII

  • Хаана:
  • Хэзээ:

Хаврын хит-2024

  • Хаана:
  • Хэзээ:

Facebook хуудас