Онлайн туслах

Мэдээ мэдээлэл

М.И.Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны хүндэтгэлийн Гала тоглолт болно

Тавь гаруй жилийн түүхтэй М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанаас дэлхийд үнэлэгдэх цөөнгүй дуучин төрсөн билээ. Энэхүү олон улсын уралдааныг Монгол улсад сурталчлан таниулах, сонгодог урлагийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор Серж Меценат Сангаас санаачлан М.И.Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны Зохион байгуулах хороо, ОХУ-ын Элчин Сайдын Яам, УДБЭТ хамтран "ГАЛА КОНЦЕРТ ЛАУРЕАТОВ конкурсаимени М.И.Глинки "хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулах гэж байна.
Гала тоглолтоор дамжуулан тус уралдаанд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцсон үе үеийн шагналтнуудаа алдаршуулах, Монголын дуурийн дуулаачдын залуу үеийг дэмжихийн сацуу уралдааныг ойрын ирээдүйд Монгол улсад хийхээр төлөвлөжээ.

Энэ тоглолт нь соёл урлагийг дэмжих төрийн бодлогод бодитоор нөлөөлөх, М.И.Глинкийн нэрэмжит болон бусад олон улсын уралдааныг төр засгаас спортын олимп, дэлхийн аваргын тэмцээний түвшинд үнэлэх хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгох өндөр ач холбогдолтой юм.

"ГАЛА КОНЦЕРТ ЛАУРЕАТОВ конкурсаимени М.И.Глинки "тоглолт 2015 оны 07-р сарын 08-ны өдөр УДБЭТ-ын алтан тайзнаа ганцхан удаа болно.

Тоглолтод:
Урилгаар М.И.Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны Зохион байгуулах хорооны Тэргүүн, Ерөнхий шүүгч, Ирина Архипова сангийн Ерөнхийлөгч, ЗСБНХУ-ын Ардын жүжигчин Владислав ПЬЯВКО
Удирдаач Красноярскийн Дуурь Бүжгийн Театрын Уран сайхны удирдагч, Ерөнхий удирдаач, ОХУ-ын Гавъяат жүжигчин, МУСТА Анатолий ЧЕПУРНОЙ
Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим

М.И.Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны шагналт уран бүтээлчид:

МУГЖ П.Ганбат агсан (баритон, XVII уралдаан, III байр)
СТА А.Сайнбаяр (баритон, XXII уралдаан, III байр)
МУГЖ С.Мөнгөнцэцэг (сопрано, XXIII уралдаан, I байр)
СТА Ч.Энхтайван (баритон, XXIII уралдаан, II байр)
Ж.Бямбажав (бас, XXIII ба XXIV уралдаан, тусгайбайр)
МУГЖ Г.Ариунбаатар (баритон, XXIV уралдаан, I байр)
СТА Э.Анхбаяр (баритон, XXIV уралдаан, II байр)
СТА О.Хүрэлбаатар (бас, XXV уралдаан, II байр)
СТА Ч.Бадрал (баритон, XXV уралдаан, II байр)
Серж Меценат Сангийн урилгаар оролцох уран бүтээлчид:
СТА Б.Гомбо-Очир (тенор)
СТА Б.Жавхлантөгс (баритон)
Б.Монголхүү (баритон)

Эрхэмсэг Хатагтай, Ноёд та бүхнийг сонгодог урлагийн гайхамшигт ертөнц, тансаг орчин хүлээж байна.

Эх сурвалж: http://www.urlag.mn/post/21072.htm

Нийтэлсэн: Bilig   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -00   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -01   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй

Тээвэрчин заяа

  • Хаана:
  • Хэзээ:

HUB SPRING PARTY VOL.1

  • Хаана:
  • Хэзээ:

Венийн Вальс

  • Хаана:
  • Хэзээ:

Цэцэг Return 88

  • Хаана:
  • Хэзээ:

Mongolia fashion week 2024

  • Хаана:
  • Хэзээ:

"Зүүд" тоглолт

  • Хаана:
  • Хэзээ:

POWER Expo & Festival XII

  • Хаана:
  • Хэзээ:

Хаврын хит-2024

  • Хаана:
  • Хэзээ:

Facebook хуудас