Мэдээ мэдээлэл
Би хэн болчхоод байна, хүн байхын хаана нь явна вэ? гэдгээ “ГАМЛЕТ”-аас асуу

Хорвоо дэлхий дээр ганцхан та л тухайн мөчид аймшигтайгаар мэхлэгдсэн юм шиг мэдрэмж төрж байсан уу? Тэгвэл таны сэтгэлийг Гамлет маш сайн ойлгоод зогсохгүй үнэнд хүрэх итгэл найдваргүй болсныг тань ч үл анзааран тэмцэлд уриалан дуудах болно.
Хаан ширээ, эрх мэдэл, эд хөрөнгийн төлөөх увайгүй тэмцэл нь үеийн үед хүн төрөлхтнийг эмгэнэлт байдалд оруулсаар ирсэн. "Гамлет" жүжиг ч бас үүний нэгэн адил. У.Шекспирийн "Гамлет" зохиолын гол зангилаа нь Данийн Ван өөрийн төрсөн дүүдээ хорлогдон хаан ширээ, хань ижил, газар нутгаа алдахад хүрч байгааг маш тодорхой өгүүлнэ.
1600-аад оны сүүлээр бичигдсэн таван бүлэг, 20 үзэгдэлт "Гамлет" жүжгийн үйл явдал Эльсинор шилтгээнд өрнөнө. Улсын Драмын Эрдмийн театр У.Шекспирийн нийт зургаан бүтээлийг тайзнаа амилуулсан ба 1979 онд "Гамлет"-ыг үзэгчидтэйгээ анх уулзуулан "Эрдмийн театр" хэмээх цол авч байжээ.
"Тэнгэрийн салхи тэнгэрлэг царайд нь хүрчих вий гэж хайрладаг байсан аавын минь эхнэр. Цадах тусмаа өлсөх мэт аавд минь дурладаг байсан ээж минь энэ хүн мөн үү" хэмээн худал хуурмагийг жигших Гамлет энэ дэлхий дээр орших уу, эс орших уу?
Ирэх цагийн сайн сайхны төлөө ялагдал сөхрөлөөс айлгүй, цээж тэнэгэр толгой гэдгэр сөрөн тэмцэгчдийн магтуу гэж У.Шекспирийн "Гамлет"-ийг зүгээр ч нэг нэрлээгүй учраас л ийнхүү цаг хугацаа, орон зайг даван хүн ардын итгэл зүтгэлийн очийг бадраан өртөөлдөг биз ээ.
Данийн хунтайж Гамлетын тухай Уильям Шекспирийн эмгэнэлт жүжиг Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа энэ сарын 25, 26, 27-ны өдрүүдэд 17 цаг дор тоглогдоно.
Цахим тасалбарыг www.TICKET.mn сайтаас...
"Beethoven" Симфони найрал хөгжмийн тоглолт
- Хаана:
- Хэзээ:
Л.Толстой "АДУУНЫ ТҮҮХ" Сонгодог жүжиг
- Хаана:
- Хэзээ:
The Voice of Mongolia
- Хаана:
- Хэзээ:
Л.Минкус “Пахита”, Ф.Шопен “Шопениана”
- Хаана:
- Хэзээ:
М.Сервантес "Кихот ноён"
- Хаана:
- Хэзээ:
"Миний сонсож өссөн дуунууд" концерт
- Хаана:
- Хэзээ:
Сартай уншлага: Франц Кафка “Хувирал” тууж
- Хаана:
- Хэзээ:
Балетын гала тоглолт
- Хаана:
- Хэзээ:
"Playing love best" концерт
- Хаана:
- Хэзээ:
TEDxUlaanbaatar "Momentum"
- Хаана:
- Хэзээ:
П.И.Чайковский “Евгений Онегин”
- Хаана:
- Хэзээ:
"Өндөр гэгээн" дуулалт жүжиг
- Хаана:
- Хэзээ:
"Хайрлах тусам гэрэлтэнэ" тоглолт
- Хаана:
- Хэзээ:
Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой"
- Хаана:
- Хэзээ:
Ш.Гүрбазар "Жаргаагүй нар"
- Хаана:
- Хэзээ:
"The best of" хүндэтгэлийн тоглолт
- Хаана:
- Хэзээ:
Царцаа Намжил
- Хаана:
- Хэзээ:
Ж.Верди "Аида"
- Хаана:
- Хэзээ:
"Би эндээс явахгүй" уянгын драмын жүжиг
- Хаана:
- Хэзээ:
П.И.Чайковский "Хунт нуур"
- Хаана:
- Хэзээ:
"Морин хуур мину II" концерт
- Хаана:
- Хэзээ:
Ж.Россини "Севилийн үсчин"
- Хаана:
- Хэзээ:
Л.Делиб "Цэнхэр нүдэн бүсгүй"
- Хаана:
- Хэзээ:
А.Моцарт "Дон Жуан"
- Хаана:
- Хэзээ:
Ж.Пуччини "Богема"
- Хаана:
- Хэзээ:
Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг”
- Хаана:
- Хэзээ:
Ц.Нацагдорж "Үүлэн заяа"
- Хаана:
- Хэзээ:
"Чехийн хөгжмийн үдэш" тоглолт
- Хаана:
- Хэзээ:
"Best overtures of the world" тоглолт
- Хаана:
- Хэзээ: