Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


И.В.Гёте "Фауст" Постдрамын жүжиг


  • Хаана:
  • Corporate Convention Centre
  • Хэзээ:
  • 2020.11.6, 11.7, 11.8
  • Зохион байгуулагч:
  • ALPHA postdramatic theatre & The Corporate Hotel and Convention Centre
  • Тоглолтын төрөл:
  • Жүжиг
  • Үргэлжлэх хугацаа:
  • 155 минут
  • Насны ангилал:
  • 14+
  • Тасалбарын үнэ:
    • 120,000 ₮
    • 100,000 ₮
    • 100,000 ₮
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Дэлхийн театрын хөгжлийн чиг хандлага цаг хугацаагаа даган хувьсаж, залуусын сэтгэлгээ, мэдрэмжийн хурд улам өссөөр орчин үеийн нийгэм нэн шинэ үеийн театрыг үгүйлж байна.

"АЛЬФА" постдрамын театр нь Монголын театр урлагийн хөгжлийг шинэ түвшинд гаргах, дэлхийн театрын хөгжилтэй энэ зэрэгцүүлэх, нийгмийн сэтгэлгээний түвшин, үзэгчдийн оюун санаа, гоо зүй, ёс суртахуун, соён гэгээрлийг театрын уран бүтээлээр дамжуулан боловсрол олгох зорилгоор мэргэжлийн найруулагч, уран бүтээлийн баг хамт олон үүсгэн байгууллаа. "АЛЬФА" постдрамын нээлтийн үйл ажиллагаа Германы алдарт зохиолч И.В.Гёте "ФАУСТ" жүжгээр нээгдэхээр болсныг дуулгахад таатай байна.

Дэлхийн сонгодог жүжгийн ноён оргил, тулгын гурван чулуугаар У.Шекспирийн "Гамлет", М.Сервантисын "Кихот ноён", И.В.Гётегийн "Фауст"-ыг нэрлэдэг. И.В.Гётед "Фауст" жүжгээ бичих санаа 1770-аад онд төрсөн боловч эцсийн хувилбарыг таалал төгсөхөөсөө ганцхан жилийн өмнө буюу 1831 онд бичиж дуусгасан гэдэг. Тэрбээр эл жүжгээ олны дунд их түгсэн Фауст гэх эрдэмтний тухай герман ардын домгоос сэдэвлэн бичсэн аж. Харин бодит ахуйн реалист дүр зураглалыг библи, ардын аман зохиолоос уламжлалтай дам яриа, хийсвэрлэл, ёгтлол, уран сэтгэмж, бэлгэдлийн арга маягтай хослуулан дүрсэлжээ.

Бурхан, чөтгөр хоёр хүний мөн чанарыг туршихаар мөрий тавьжээ. Тэрхүү мөрийний гол бай нь 75 настай, эрдэмтэн Фауст байх нь тэр. Чөтгөр Фаустыг хайр дурлал, эд хөрөнгө, эрх мэдлээр урхидан амьдралд хөл алдуулахыг оролдоно. Харин Бурхан Фаустад итгэнэ.

Жүжгийг ОХУ-ын Театр урлагийн академи (ГИТИС)-ийг "Драмын найруулагч" мэргэжлээр дүүргэсэн М.Батболд шинэчилсэн бүрэлдэхүүнээр дахин найруулан тавьж байна.

УРАН БҮТЭЭЛЧИД:
Ерөнхий продюсер - ТОРДАЙН ГАНБОЛД
Ерөнхий найруулагч - МЯГМАРНАРАНГИЙН БАТБОЛД
Зохиолч орчуулагч - МУУГЗ НОРОВЫН ПҮРЭВДАГВА
Ерөнхий зураач - МУУГЗ Г.ГАНБААТАР
Ерөнхий зохион байгуулагч - Х.ГҮНСЭН
Хорместр - СТА Н.ДАШБЯМБА
Хөгжмийн зохиолч - М.БОЛД
Хөгжмийн найруулагч - А.ОД-ЭРДЭНЭ
Хэвлэлийн төлөөлөгч : Х.Оюунсүрэн А.ХАЛИУНАА
Маркетинг хүний нөөц - Т. Уранчимэг Б.ЭРХБИЛЭГ
Ассистент найруулагч - Т.Ариунчимэг, М.ЛХАГВА
Дүрсний найруулагч - Б.ЖАВХЛАН, Ж.БАТСАЙХАН
Гэрлийн найруулагч - Ц.АЗЖАРГАЛ
Элсэн Зураач - Б.СОДНОМДАРЖАА
Оператор - С.АЛТАНСҮХ
Дүрсний оператор - Б.ОТГОННЯМ
Холограмм - Б.ЖАВХЛАН
Хувцас дизайн - Б.БАЙГАЛМАА
График дизайн - М.САРУУЛБУЯН
Taйзны машнист - Ж.АЛТАНГЭРЭЛ
Туслах найруулагч - Б.ЦОГБАЯР

ГОЛ ДҮРД:
Фауст - МУАЖ Г. МЯГМАРНАРАН
Фауст - СТА С.БОЛД-ЭРДЭНЭ
Мефистофель - СТА Г.БАРХҮҮ

ТУСЛАХ ДҮРД:
Бурхан - Б.ХАТАНБААТАР
Валентин - МУГЖ Б.ЖАРГАЛСАЙХАН
Маргарита - Н.ЦЭЛМҮҮН
Марта - Б.ОДГЭРЭЛ
Вагнер - М.ЛХАГВА
Элена - Н.НОМИНЗУЛ
Хаант улс - UB COMEDY CLUB
Мефистофель: Б.БАТЗОЛБОО
Мефистофель: О.СҮХХУЯГ
Мефистофель: С.БЭЛЧИР
Мефистофель: А.ТЭМҮҮЖИН
Мефистофель: Ц.ЭНХТУЛГА
Мефистофель: Б.ДОЛГИОН
Мефистофель: З.ТӨМӨРХҮҮ
Мефистофель: Х.МӨНХТАМИР
Мефистофель: Т.НЯМДАВАА
Мефистофель: С.ТАМИР
Нохой - FLORA

Box Offices locations


1) Ticket.mn офис & 19001800

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, 23-р байр

2) TicketBox 1: Shangri La Mall

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж 3 давхар 306 тоот

3) TicketBox 2: EMart (Сансар)

  • Улаанбаатар-13381, Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж, Имарт Чингис салбарын 2 давхарт

Corporate

  • Corporate Hotel and Convention Centre Concert Hall