Өдөр цагаа сонгоно уу


Тао Хуа Ву гудамж


  • Хаана:
  • Хэзээ:
  • Уран бүтээлч:
  • Хуучирч Э.Цэндсүрэн, Төгөлдөр хуурч Б.Золзаяа
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 6+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Энэхүү тоглолтын урын санд Монголын болон Хятадын хөгжмийн зохиолчдын 2019, 2020 онд зохиогдсон шинэ бүтээлүүд, шинээр хөрвүүлэгдсэн зохиолууд багтсан бөгөөд Монголын хуучир хөгжмийн урын санд анх удаа эгшиглэх гэж байна. Хоёр хэсэгт хуваагдах эдгээр бүтээлүүд нь хөгжимчнөөс дотоод сэтгэл, өндөр ур чадвар, хуучрын шинэ техник, хөгжмийн олон янзын төрөл, хэлбэрийн бүтээлүүдийн дүр төрх, донж характерыг гаргахаас гадна урын сангийн шинэлэг байдал нь тус тоглолтын томоохон онцлог юм.

Нэгдүгээр хэсэг - Монгол хөгжим
1.Б.Шарав "Эхийн сэтгэл шиг" /хөр:П.Мөнгөнцэцэг/
2. Э.Цэндсүрэн "Рапсоди"
3. З.Мөнх-Өлзий "Прелюди" төгөлдөр хуур: З.Мөнх-Өлзий
4. Х.Алтангэрэл "Хуучирт зориулсан концерт"
Хоёрдугаар хэсэг - Өрнө, дорнын хөгжим
5. Ж.Гершвин "Блюзын хэмнэлд" найр:Я.Хейфец /хөр:Э.Цэндсүрэн/
6. Ли Юан Чин "Тао Хуа Ву" гудамж
7.Д.Шостакович "Хийлийн хоршилд зориулсан 5 аяз" /хөр:Э.Цэндсүрэн, хуучир хөгжимчин:Ө.Сарангуа/
8. Ван Жэ Мин "Рапсоди -5"
Арт директор: З.Энхмөнх

Дэмжигч байгууллага: Монгол улсын филармони, Кадр fashion house
Холбогдох утас: 90509247, 90113300
Тасалбарын үнэ: 20000₮
Тасалбар захиалга: www.ticket.mn
Facebook хуудас: TSENDSUREN MONGOLIA

* * *

Хуучирч Э.Цэндсүрэнгийн танилцуулга

Энхтөр овогтой Цэндсүрэн нь 2016 онд Монгол Улсын Консерваторийг хуучир хөгжимчин мэргэжлээр бакалаврийн зэрэгтэй МУСТА, АБТА ахлах багш П.Мөнгөнцэцэгийн удирдлаган дор төгсөж 2014-2017 Үндэсний урлагийн их театрын хөгжимчин, 2016-2017 онд Хөгжим Бүжгийн Коллежийн хуучир хөгжмийн багшаар тус тус ажилласан. Өдгөө БНХАУ-н Шанхайн Консерваторийн магистрант.

Түүний амжилтуудаас дурдвал:

~ 2008-2019 онуудад бие даасан тайлан тоглолт 9 удаа, Шанхай хотын хөгжмийн дээд сургуулийн тайлан тоглолтууд, тус сургуулийн контемпорари хөгжмийн тоглолт, оны гарамгай уран бүтээлчдийн нэгдсэн "Виртуоза" гала концерт /2015,2016/, Франц Монголын оюутнуудын хамтарсан тоглолт, ''Их талын джаз" олон улсын джаз фестиваль, "Алтан намар" хөгжмийн наадам, Монгол улсын Морин Хуурын Чуулгын тоглолт, Монгол улсын консерваторийн үндэсний найрал хөгжмийн тоглолт, Монгол улсын цохивор хөгжмийн чуулгын тоглолт, МУФ-ы симфони найрал хөгжим, шилдэг хөгжимчдийн хамтарсан "Алтан өргөө" тоглолт, Индонезийн Жакарта хотод "Авола" хөгжмийн хамтлагтай хамтарсан тоглолт зэрэг нийт 50 гаруй тоглолтуудад

~ 2008 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотноо зохиогдсон "Найдал-2008" Олон улсын II уралдаанаас IV байр, 2009 онд МУГЖ, дэд профессор С.Цэвэлмаагийн нэрэмжит "Өсвөрийн хуучирчдын улсын анхдугаар уралдаан"-ы "Тэргүүн байр", Цэвэлмаа багшийн нэрэмжит шагнал, 2012 онд МУАЖ, ТШ Л.Мөрдоржийн нэрэмжит "Үндэсний хөгжимдийн улсын II уралдаан"-ы "Дэд тэргүүн байр", 2012 онд зохиогдсон МУТШ, УГЗ Б.Шаравын нэрэмжит "Үндэсний хөгжимчдийн олон улсын анхдугаар уралдаан"-ы "III байрын шагнал", 2014 онд ОХУ-ын Красноярск хотноо зохиогдсон "Надежда" олон улсын Х уралдаанд "Тэргүүн байр", 2016 онд МУТШ, УГЗ Б.Шаравын нэрэмжит "Үндэсний хөгжимчдийн олон улсын II уралдаан"-ы "III байрын шагнал", 2019 онд БНХАУ-н Бээжин хотноо зохиогдсон олон улсын өсвөр, залуу үеийн хөгжимчдийн "Guo Ying Bei-2019" уралдаанд "Тэргүүн байр"-ын шагнал тус тус эзлээд байна.

Төгөлдөр хуурч Б.Золзаяагийн танилцуулга

Төгөлдөр хуурч Батсүхийн Золзаяа нь 2005 онд Хөгжим бүжгийн коллежийг /МУК/ төгөлдөр хуурч мэргэжлээр, 2009-2013 онд Соёл урлагийн их сургуульд төгөлдөр хуурч, багш мэргэжлээр бакалаврийн зэрэг, 2013-2015 онд Соёл урлагийн их сургуулийг магистрийн зэргээр тус тус төгссөн. 2009-2013 онд БНХАУ-н ӨМӨЗО-ы Бугат хотод "Жи-ин" хөгжмийн сургуулийн багш, 2013 оноос МУК-ийн цөөхүүл хөгжмийн тэнхимийн багш, СУИС-д концертмейстр багшаар ажиллаж байна. Хөгжимчин Э.Цэндсүрэнтэй 2016 онд зохиогдсон МУТШ, УГЗ Б.Шаравын нэрэмжит "Үндэсний хөгжимчдийн олон улсын II уралдаан"-д анх хамтарч хөгжимдөж үүнээс хойш "Виртуоза" оны гарамгай уран бүтээлчдийн нэгдсэн гала концерт/2016/, Black box теарт тоглогдсон "Romantic strings" трио концерт /2017/, Монгол улсын филармонид тоглосон "Дотоод хөрөг"/2019/ тоглолт зэрэг хэд хэдэн уран бүтээлд хамтарч ажиллажээ.

Box Offices locations