Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


“50 жилийн дараах “Зуурдын сэтгэл”-Кон Ёокогийн Монгол дахь тоглолт”


  • Хаана:
  • Хэзээ:
  • Уран бүтээлч:
  • Kon Yoko
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 6+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


"50 жилийн дараах "Зуурдын сэтгэл"-Кон Ёокогийн Монгол дахь тоглолт"

1970-аад оны эхээр Монголд хит болсон "Зуурдын сэтгэл" киноны дуу нь 1968 Японд анх худалдаанд гарснаас хойш маш их алдаршиж 2 сая 700 мянган ширхэг пянз зарагдсан. Энэ дууг дуулсан Пинки буюу Кон Ёоко нь эдүгээ 68 нас хүрсэн ч идэвхтэй дуу хөгжмийн болон жазз тоглолтоо толилуулсаар байна. Япондоо ч хамгийн их алдартай "Хорипро" дуу бичлэгийн компанид харьяалагддаг.

Өнөө ч "Төмөр замчдын дуу", "Зуурдын сэтгэл", "Хойд нутгийн хавар" зэрэг япон дуунд дуртай монголчууд олон бий. Эдгээр дуу нь Япон, Монголын харилцааны түүхтэй гүнзгий холбоотой хэдий ч, үүх түүхийг нь төдийлөн сайн мэдэхгүй. Японы "Төмөр замчдын дуу" нь Монголд ардын хувьсгалын дараа орж ирсэн бөгөөд монголоор "Хүмүүн төрөлхтөн" нэрээр эмэгтэйчүүдийн эрх чөлөөний дуу хэмээн нийтэд түгсэн. Энэ дууны ая нь япон дууны ая гэдгийг ихэнх нь мэдэхгүй.

Япон Улс, Монгол Улс 1972 онд дипломат харилцаа тогтсоосон. Энэхүү дипломат харилцааг тогтоохын тулд нууц уулзалт, хэлэлцээ хийж байсан үед Японд 1968 онд "Зуурдын сэтгэл" хэмээх кино нээлтээ хийсэн байдаг. Энэ кино эхлээд ЗХУ-д орос хэл дээр, дараа нь Монголд 70-аад онд анх удаа гарч байжээ. Орос хэлнээс монгол хэл руу хөрвүүлсэн хэдий ч дууг нь орчуулаагүй байжээ. Хатуу хяналт бүхий социалист нийгмийн үед Монголын залуус энэ киногоор дамжуулан хөрөнгөтөн Япон орны тухай мэдэх сайхан завшаан тохиосон билээ. Тухайн үед "Зуурдын сэтгэл" кино нь Монголд олны таашаалд хүрсэн хамгийн том шалтгаан нь дууны хөнгөн хэмнэл болон Пинки хамтлагийн Кон Ёоко дуучны гайхалтай дуу хоолойнд байсан болов уу. 1972 онд онд Японы алдарт зохиолч Шиба Рёотарогийн өөрийн буудалласан "Улаанбаатар" зочид буудалд энэ дууны аянд бүжих залуусыг хараад гайхаж байсан гэдэг. Түүнээс хойш 50 орчим жил өнгөрсөн хэдий ч энэ дууг аялах хүн өнөө ч байсаар байна. YouTube-д "Зуурдын сэтгэл" киноны дууг дуулсан монгол залуус байдгийг мэдээд би маш их гайхаж билээ.

Монголчуудын дуртай бас нэгэн дуу бол Японы алдартай "Хойд нутгийн хавар" дуу юм. Энэ нь тухайн үед Японы ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Шимизү миний бие 1990 оны ардчиллын дараах Монгол оронд хавар ирсэн гэсэн бодлоор Монголын Морин хуурын чуулгын үүсгэн байгуулагч Батчулууны хамт "Хойд нутгийн хавар" дууны тэмцээнийг зохион байгуулснаас эхлэлтэй юм. Энэ тэмцээнд 287 хүн оролцсон билээ. Дуу бол хил хязгаарыг давж, хүмүүсийн сэтгэлийг холбох асар их увидастай. Дуу нь хүнийг уяраагаад зогсохгүй тухайн орны соёл болон түүхийн талаар танин мэдэх боломж олгодог юм.

Пинки хамтлагийнхантай уулзахыг хүсдэг олон залуус байсан боловч, тухайн үе болоод дуучин Кон Ёокогийн ажлын боломжоос хамаараад биелэж чадаагүй билээ.

1990 оны Монголын ардчиллаас хойш Зүүн Азийн улс орнуудаас Монгол улс Японд хамгийн элэгтэй орны нэг болсон. Япон, Монгол хоёр орны хооронд "Соёлын хэлэлцээр" байгуулсны 45 жилийн ойн жилд дуучин Кон Ёокогийн "Зуурдын сэтгэл" дуунаас эхтэй ая дууны харилцаа нь Япон, Монгол хоёр орны дуу, хөгжмийн харилцааг улам бүр хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах нь гарцаагүй гэдэгт итгэлтэй байна.

Зохион байгуулах хорооны дарга, Ерөнхий продюссер Такэнори Шимизү
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд асан, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Боловсролын тэргүүний ажилтан

Box Offices locations