Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд


  • Хаана:
  • Хэзээ:
  • Уран бүтээлч:
  • Морин хуурын чуулга
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 6+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Морин хуурын чуулгын Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд тоглолт

Улсын Филармони 2020 оны нээлтийн уран бүтээлээ Морин хуурын чуулгын "Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд" тоглолтоор нээж байна. Монголын хөгжмийн зохиолчдын Морин хуур хөгжимд зориулсан дан хөгжмийн бүтээлүүдээс бүрдсэн уг тоглолт энэ сарын 24-нд 19.00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглоно.

Тоглолтын хөтөлбөр хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн /ТХШ, АЖ/, Н.Жанцанноров /ТХШ, АЖ, Хөдөлмөрийн Баатар/, Э.Чойдог /ТШ, МУУГЗ/, Г.Бирваа /ТШ, МУУГЗ/, Г.Алтанхуяг /МУУГЗ/, Ш.Өлзийбаяр /СТА/, Д.Түвшинсайхан /СТА/ нарын уран бүтээлүүдээс бүрдсэн байна. Тоглолтод Морин хуурын чуулга, Монгол Улсын Консерваторын оюутан, сурагчид, хөтлөгч тайлбарлагчаар доктор Д.Энхцэцэг оролцоно.

Box Offices locations