Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


"Сүүн замын сахиул" УСК нээлт


  • Хаана:
  • Хэзээ:
  • Продакшн:
  • Титанс Пикчерс ХХК
  • Тоглолтын төрөл:
  • Киноны нээлт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 6+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Эрт үе: Жаран бүр сүүн замын сахиулууд цугларч, замчлагч суурин дээр сахиусуудаа нэгтгэн, сүүн зам татуулдаг уламжлалтай. Тэд Чингис хааны Хасбуу тамгыг барих дараагийн эзэн гарч иртэл тамгыг нуусан газрын зургийг хамгаалах үүрэгтэй юм. Гэвч нэг удаагийн цугларалт дээр цэрэг нь урваснаар сахиуснуудын зарим нь дайсны гарт орж, заримыг нь амь үрэгдсэн сахиулуудын удамд нь хүргэж чадсан ч цаашид урьдных шигээ холбоотой байхаа больж, жаран бүр цуглардаг уламжлал тасарна.

Одоо үе: Сачир сахиулын үр удам, төмрийн дархан Бадрах өвгөн дээр нэгэн үл таних хүн ирж, өвөг дээдсээс уламжилж ирсэн сахиусыг нь сураглана. Түүний итгэж явсан хүүхдүүдийнх нь нэг мөнгөнд шунан урваснаар орчин цагийн сахиулуудад аюул учирна. Тэд хэдийгээр бие биенээ танихгүй ч, энэ удаад хамтдаа хүчээ нэгтгэн ах дүү Бао, Ли болон түүний хүчирхэг бүлэглэлийн эсрэг тэмцэхээс өөр замгүй болно. Дөрвөн зүг, найман зовхист нүүдэлчин туургатны нутгийн өнцөг булан бүрд амьдарч байгаа сахиулууд эвлэлдэн нэгдэнэ.

Box Offices locations