Өдөр цагаа сонгоно уу


22 жилийн дараа


  • Хаана:
  • Хэзээ:
  • Уран бүтээлч:
  • Н. Жанцанноров
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 6+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн дуу, хөгжмийн шинэ бүтээлүүдээ олны хүртээл болгон 1993 онд тавьж байсан тоглолт 22 жилийн дараа дахин тайзнаа ...

Энэхүү тоглолт нь 90-ээд оны эхэн үеийн манай том дуучид хэрхэн дуулж амилуулсан, тэр урын санг орчин үеийн дуучид хэрхэн өвлөж байгаа, түүнчлэн дуу, хөгжмийн сайн бүтээл хэрхэн үе дамжин уламжлагдаж, дуучид болоод хөгжимчдийн чадавхийг өсгөн нэмэгдүүлж байгаа гэх мэт 22 жилийн хөгжил, 22 жилийн түүхийг харуулах онцгой нэгэн тоглолт болох юм.

Гарт баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй ч чихэнд сонстон сэтгэлд эгшиглэдэг та бидний сайн мэдэх олон дуу, хөгжим 22 жилийн тэртээгээс өнөөг хүртэл хэрхэн өөрчлөгдөж хөгжиж байгааг хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай өөрөө тайлбарлан хөтөлж явуулах тул дахин давтагдашгүй гайхалтай тоглолт болно биз ээ.

Та бүхнийг Соёлын Төв Өргөөнд 2015 оны 5-р сарын 7-нд тухлан саатахыг урьж байна.

Save the Green World with TICKET.mn

Box Offices locations