Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


PROSIT 2020! - УЛААНБААТАРЫН ШИНЭ ЖИЛИЙН КОНЦЕРТ


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Монгол-Австрийн Хамтын Ажиллагааны Зөвлөл
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 12+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Жил бүрийн 1-р сарын 1-нд Австрийн Вена хотноо 11:15 цагт Филармонийн Оркестр нь алдарт Musikverein-ийн (Венийн Хөгжмийн Холбоо) Aлтан танхимд Шинэ Жилийн Концертыг тоглон 90 гаруй оронд шууд дамжуулагж, шинэ оны анхны өдөр 95 сая үзэгчдэд аз жаргалын илч түгээдэг заншилтай билээ.

Венийн Филармонийн Хөгжимчид олон улсын найрал хөгжмийн дээд лигт зохих ёсоор тэргүүлдгийн зэрэгцээ "Musikverein"-ын Алтан танхим нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, тансаг танхимуудын нэг бөгөөд концертын тасалбар нь маш эрэлттэй байдаг тул хамгийн азтай үзэгчид л үзэх ховор завшаан тохиодог байна.

Концертын төгсгөлд бүх хөгжимчид Герман хэлээр Prosit Neujahr! хэмээн үзэгчдэдээ нэгэн дуугаар Шинэ Оны Мэндчилгээ хүргэдэг заншлаас бид санаа аван уг концертоо PROSIT 2020! хэмээн нэрлэснийг үзэгчид маань болгооно уу.

Энэхүү алдартай концертын монгол хувилбарыг МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол-Австрийн Хамтын Ажиллагааны Зөвлөл нь Австрид Төгсөгчдийн Холбоо болон УДБЭТ-тай хамтран Улаанбаатар хотноо 2 дахь удаагаа Австрийн сонгодог хөгжмийн зохиолчдын, ялангуяа Вальсын Хаан Йоханн Штраусын сэтгэл сэргээсэн уянгалаг вальсын аялгуугаар, УДБЭТ-ын тайзнаа МУУГЗ Н.Туулайхүүгийн удирдлагаар ганцхан удаа 2019.12.11-нд 19:00 цагт толилуулахад бэлэн боллоо.

Энэ удаагийн концертын нэг онцлог нь Төрийн шагналт, УГЗ, Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсан бурханы оронд залрахаасаа 12 цагийн өмнө МУУГЗ Н.Туулайхүүд зориулж бичсэн "Бяцхан Вальс" бүтээлийг анх удаа сонгодог хөгжмийн хорхойтнууддаа өргөн барьж байгаа явдал юм. Мөн завсарлагааны үеэр вальс эргэн, оргилуун дарс амтлан Вена хотоос айлчлан ирж буй аз жаргалыг хамтдаа мэдрэхийг хүсье!

Box Offices locations