Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Баян Монгол чуулга - 50 жил


  • Хаана:
  • Хэзээ:
  • Уран бүтээлч:
  • Баян Монгол Чуулга
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 16+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


"Баян Монгол" чуулгын 50 жилийн ой энэ жил тохиож байна. Тус чуулгын тайзнаас Монголын эстрад урлагийн сор болсон гавьяат жүжигчин Ч.Насантогтох, Б.Сарантуяа, Т.Ариунаа, "Чингис хаан" хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганбат, Б.Нямдорж зэрэг олон авьяастан төрөн гарсан билээ.

Өнөөдөр "Баян Монгол" чуулгын тав дахь үеийн уран бүтээлчид Монголын жазз хөгжмийн хөгжилд хувь нэмрээ оруулж яваа юм.

Ойн хүрээнд хос цомог, пянз, баримтат кино, номын нээлт зэрэг олон арга хэмжээ болох бөгөөд 11-р сарын 30-нд 17:00 цагт Corporate Convention Concert-ын танхимд киноны нээлт болон баярын тоглолт болох юм.

Тоглолтод: Баян Монгол чуулга, Удирдаач Б.Ганбат /МУУГЗ/, Б.Нямдорж /МУУГЗ/, С.Саруул-Од /МУСТА/, Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар /МУСТА/, Ц.Хулан /МУСТА/, Л.Насанбуян /МУСТА/, Б.Дэлгэрбаяр /МУСТА/, Б.Солонго болон Урилгаар Харанга хамтлаг, Никитон хамтлаг, Х.Төмөрбаатар /МУГЖ/, Н.Оюунчимэг /МУСТА/, Б.Хонгор /МУСТА/, Ж.Ариунжаргал нар оролцоно.

Box Offices locations