Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


АТАР-60 Ургацын далай


  • Хаана:
  • Хэзээ:
  • Уран бүтээлч:
  • Дуучин МУСТА Х.Батмэнд
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 6+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Атар газар эзэмшсэний 60 жилийн ойд зориулан МУСТА Хумбагарын Батмэнд намрын сэдэвтэй дуунаас бүрдсэн "Ургацын далай" хэмээх 6 дахь бие даасан тоглолтоо 11 сарын 20-ны өдөр толилуулж байна.

Х.Батмэнд нь СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг Жамъянжав багшийн удирдлага дор төгссөн бөгөөд багш нь түүний ардын тембртэй, төрмөл уянгын басс хоолойг огтхон ч өөрчлөлгүйгээр дуулаачийн арга барилд сургасан онцлогтой. Энэ төрлийн хоолойтой дуучид гэвэл манайд Адарсүрэн, Гэрэлт-Од нарын цөөхөн дуучид төрж байжээ.

Тэрээр ЦДБЭЧ, ТЗДБЭЧ зэрэг байгууллагуудад 10 гаруй жил ажиллаж, сүүлийн 10 орчим жил чөлөөт уран бүтээл хийж байгаа 20 гаруй жилийн уран бүтээлийн түүхтэй дуучин төдийгүй бөхийн тайлбарлагч, хөтлөгч зэрэг ажлууд хийж, үйлс бүтээлийнхээ дийлэнхийг нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд зориулдаг. Түүний хувьд концерт, тоглолт, уран бүтээл, дуу, дуучин гэдэг нь улс орны соёл, боловсрол, оюун санааны тусгаар тогтнол, эх оронч үзлийн оч нь байх ёстой гэсэн үзэл баримтлалтай, нийгэмд зөв хүсэл эрмэлзэл, зөв хандлага тогтоохыг үндсэн зорилгоо болгодог уран бүтээлч юм юм.

МУСТА Х.Батмэндийн урын санд 100 илүү дуу байдгаас энэ удаа зөвхөн намрын сэдэвтэй дуунуудаа түүвэрлэн, мөн энэ сэдвийн дуу дуулдаг бусад уран бүтээлчидтэй хамтран зохион байгуулж байгаа "Ургацын далай" тоглолтын хөгжмийг ЦДБЭЧ-ын эстрад симфони найрал, хатан ятгын хамтлаг хөгжимдөх юм.

Тоглолт 2019 оны 11 сарын 20-ны 19:00 цагаас Улаанбаатар Паласын их танхимд болно.

Box Offices locations