Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


"Хөмөргөн гурвалжин" этно бүжгэн жүжиг


  • Хаана:
  • Хэзээ:
  • Уран бүтээлч:
  • "ХҮН" Театр
  • Тоглолтын төрөл:
  • Бүжгийн тоглолт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 10+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


ЮНЕСКО-гийн тайзнаа тоглогдох "Хөмөргөн гурвалжин" этно бүжгэн жүжиг 11-р сарын 26-нд Улс тунхагласны баяр, 11-р сарын 27-нд Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож буйтай холбогдуулан Скай Резортод байрлах "Хүн" Театрын тайзнаа тоглогдох гэж байна.

2016 онд СУИС-ийн багш, оюутны судалгаанд суурилж бүтээсэн этно бүжгэн жүжиг юм. "Ардын урлаг, бүжиг судлалын профессорын баг"-ийн ахлагч, тэргүүлэх профессор С.Дулам Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулан дахь хүрлийн үеийн дөрвөлжин булшны ханан хадны ирмэг дагуулан сийлсэн "32 хүнт" хэмээх хадны зургийн нэгэн мөчлөгийг эртний харын бөөг оршуулах зан үйлийн бүжиг хэмээн тайлан тайлбарлаж, цомнолыг бичин, МУГЖ Д.Энхгэрэл найруулан дэглэж, Д.Ариунболд хөгжмийг бичиж, зураач Б.Нямхүү тайзны заслыг хийсэн байна. Мөн Б.Нандин-Эрдэнэ медиа дүрслэлийг амилуулж, СУИС-ийн бүжгийн сургуулийн оюутнууд дүр бүтээсэн бүжгэн жүжиг ийнхүү дэлхийд танигдах урилга авчээ.

Бүжгэн жүжгийг үзэхүй эртний харын хартай бөө нарын эрх сүр хэтийдэж, овгийн гэмгүй олныг хилсдүүлж байсан цаг үед хам олноороо эв эеэ нэгтгэж буйг өгүүлнэ. Тэр эрт цагийнхны төсөөллөөр орой зулайд оршдог тэнгэрийн сүнс буюу оюуны сүнсийг нь дахин сэргээхгүйн төлөө зан үйлийн бүжиг, дохио зангаагаар толгойг нь уруу харуулан оршуулдаг байсан эртний зан заншлыг голлон харуулжээ.

Энэ бүжгэн жүжгийг бүтээхдээ археологийн дурсгал, угсаатны зүйн эх хэрэглэхүүнээс олж тогтоосон зүйлсийг бүжгийн урлагийн орчин цагийн контент болгон хувиргасан инновацын чанартай бүтээл юм гэж зохиогч, доктор С.Дулам онцолсон байдаг.

Box Offices locations