Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Мандах нар


  • Хаана:
  • Хэзээ:
  • Уран бүтээлч:
  • Б.Алтанжаргал, Д.Жавхаасайхан,Д.Үүрийнтуяа
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 10+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


МАНДАХ НАР ТОГЛОЛТ- Үндэсний хэв маяг, орчин үеийн хослол

Уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Б.Алтанжаргал нарын МАНДАХ НАР мандах гэж байна. Үндэсний урлагаа хөгжүүлэх, ардын дууны өв соёлоо түгээн дэлгэрүүлэх гэсэн чин зорилго тэднийг нэгтгэсэн. Монголчууд зовж, зүдэрсэн цагтаа ардын дуугаар бодлоо гийгүүлж, сэтгэлээ тайтгаруулж, баярласан үедээ найр цэнгэлээ эхлүүлдэг уламжлалтай.

Нүүдэлчдийн өв соёлоо дээдэлж, эртний бөгөөд орчин үеийн хоёр ертөнцийг нэгтгэсэн тоглолт UB Palace-ийн концертын их танхимд 11.15-нд болно.

НАР мандаж, ертөнцөд шинэ өдөр ирдэг. Олны сэтгэл, оюунд үндэсний урлагийн нарыг мандуулахыг бэлгэдсэн тоглолтын зохиомж, тайзны шийдэл өвөрмөц өнгө аястайгаас гадна Монголын урлагийн ертөнцөд шинэлэг санаа хэрэгжүүлж, кино театруудын дуугаралтыг мэдрүүлэх гэж байгаагаараа МАНДАХ НАР тоглолт онцлогтой. XX зууны эхэн үеийн Нийслэл хүрээний амьдрал, монголчуудын ахуйг харуулсан энэхүү тоглолтоороо тэд Монголын үе үеийн уртын дуучдад хүндэтгэл үзүүлэхийг хүсчээ. Ардын дуунд өв соёлоос гадна хайр, амьдралын ухаан гүн шингэсэн байдаг.

Их талын цуурай шиг ардын дуугаа дээдлэн сонсдог хэн бүхэн үндэснийхээ дээлээрээ гоёод тоглолтод морилон саатаарай.

Box Offices locations