Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Mongolian Property Awards 2019


  • Хаана:
  • Хэзээ:
  • Уран бүтээлч:
  • Mongolian Property Awards
  • Тоглолтын төрөл:
  • Хүндэтгэлийн арга хэмжээ
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 21
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


“М Жи Эл Интернэшнл" ХХК нь 2016 онд анх удаа Монгол Улсын барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжлийн өнгө төрхийг тодорхойлж буй шилдэг бүтээн байгуулалтыг нийт 16 номинациар шалгаруулж тэдгээрийн чанар чансааг ангилах, үнэлэх, салбартаа манлайлагчдад урам өгөх цаашлаад олон улсын түвшинд гаргах зорилготойгоор “Mongolian Property Awards" арга хэмжээг 2016 онд Best Western Premier Туушин, 2017 онд Holiday Inn, 2018 онд Novotel зочид буудалд ёслол төгөлдөр амжилттай зохион байгуулсан билээ.


Энэхүү шалгаруулалтын үйл ажиллагаа нь цаашид жилээс жилд цар хүрээгээ өргөжүүлэн, олон улсад дотоодын байгууллагуудаа суртачлан таниулах, барилга үл хөдлөх хөрөнгийн салбарт тодорхой үнэ цэнийг тогтоохын төлөө зорин ажилладаг ба шилдэгийг шалгаруулдаг цорын ганц байгууллага билээ.

Энэ удаад “Mongolian Property Awards 2019" барилга, бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгө салбарын дээд шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ олон улсын “Kempinski" зочид буудалд 2019 оны 10 сарын 25-ны өдөр зохион байгуулагдана гэдгийг хэлэхэд таатай байна.

Box Offices locations