Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


"Фауст"


  • Хаана:
  • Corporate Convention Centre
  • Хэзээ:
  • 2019.11.16, 11.17
  • Зохион байгуулагч:
  • Orange Entertainment
  • Тоглолтын төрөл:
  • Жүжиг
  • Үргэлжлэх хугацаа:
  • 2 цаг
  • Насны ангилал:
  • 16+
  • Тасалбарын үнэ:
    • 120,000 ₮
    • 100,000 ₮
    • 80,000 ₮
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


"Фауст" хэмээх алдарт жүжгийн зохиолыг германы зохиолч, сэтгэгч, гүн ухаантан, натуралист, төрийн зүтгэлтэн Иоганн Вольфганг фон Гёте 1774—1831 оны хооронд туурвижээ. Зохиолч энэхүү жүжгийн зохиолыг туурвихад амьдралынхаа 60 жилийг зарцуулсан гэдэг бөгөөд уг жүжгийн зохиол нь Иоганна Георга Фауста (1480—1540) хэмээх германы суут эрдэмтний бодит амьдралаас сэдэвлэн бий болсон германы сонгодог домгоос эхтэй гэж үздэг. Утга төгс халил бүхий уран нарийн хэллэгээр бичигдсэний хувьд Гётегийн "Фауст" жүжгийн зохиол нь германы яруу найргийн "Ноён оргил" гэж тооцогддог.

Энэхүү жүжгийг Монголд анх удаа драмын жүжгийн хэлбэрээр тавьж байгаа нь энэ билээ. Тус жүжгийн ерөнхий найруулагч Мягмарнарангийн Батболд нь ОХУ -ын Москва хотын театр урлагийн академийг драмын найруулагч мэргэжлээр төгссөн. Тэрээр мөн сэтгэл зүйч, сэтгэцийн эмч мэргэжилтэй юм. Фауст жүжгийг өнөөгийн дэлхийн дахины театрын хөгжлийн төвшинд, орчин үеийн хэлбэр шийдлээр, техник технологийн ололт амжилтыг ашиглан бүтээв. Гоо зүй, уран найруулга, чамин шийдэл, өвөрмөц шинэ тавилтыг та энэ жүжигт харах болно. Энэ цаг үед "Сэхээтний театр"-ын хүний ухамсарт нөлөөлөхүйц хүчтэй мэдрэмж болох сэтгэлийн хөөрөл, сэтгэлгээний огцом задралыг мэдрэх болно. Та дэлхийн сонгодог жүжгийг жинсэн өмдтэй тоглох нь тайзан дээр хэрхэн нийцдэгийг мэдрэх болно.

Box Offices locations


1) Ticket.mn офис & 19001800

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, 23-р байр

2) TicketBox 1: Shangri La Mall

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж 3 давхар 306 тоот

3) TicketBox 2: EMart (Сансар)

  • Улаанбаатар-13381, Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж, Имарт Чингис салбарын 2 давхарт

4) TicketBox 3: Hi Fi Records (УИД)

  • Улсын Их Дэлгүүр 5 давхарт Hi-Fi Records

5) TicketBox 4: Өргөө 1 - Station Cafe

  • Өргөө 1 кинотеатр

    Station Coffee Shop