Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Дэлхийн энергийн төв цэг Дэмчогийн хийдийн аялалд урьж байна.


  • Хаана:
  • Хэзээ:
  • Уран бүтээлч:
  • Флоувэр тур ххк
  • Тоглолтын төрөл:
  • Аялал,Зугаалга
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 18
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


🇲🇳 Бага газрын чулуу, Дэлхийн энергийн төв цэг ДЭМЧОГИЙН ХИЙД аялалд урьж байна.

Маршрут: Улаанбаатар хот-Дэмчогийн хийд-баяжихын агуй-Дундговь аймаг-Бага газрын чулуу- Төв аймаг- Ээж хад- Улаанбаатар хот
Аяллын урт: 1800 км
#Аялалд_гарах_өдөр: 2019 оны 08-р сарын 23-ны Баасан гаригийн өглөөний 06:00 цагт Баруун 4 зам Компьютер ландын хажуугийн Голомт банкны бизнес төвийн үүднээс хөдөлнө.
Аялалын танилцуулга: Өмнөговь аймгийн Байгалийн үзэсгэлэнт газар
Moнголоос UNESCO - гийн Дэлхийн ѳвд бүртгэлтэй Түүх соёлын дурсгалт ѳв, дугана, дацанг байгалийн ѳвѳрмѳц онцлог тогтоц бүхий газруудыг оюун билгээрээ шинжин тухайн газар орныхоо увдисыг шингээсэн бүтээн байгуулалтуудыг хийж, хойч үе бидэндээ аравнай шүнтэйгээр /ариун дагшинаар нь үлдээж чадсан хүмүүн болбоос Монголын тамгатай хутагтуудын нэг, агуу их соён гэгээрүүлэгч, Дорнын их яруу найрагч, сурган хүмүүжүүлэгч, гүн ухаантан, Говийн 5-р ноён хутагт Д.Данзанравжаа ( 1803 - 1856 )хутагт билээ. Хутагтын 1827 - 1834 оны хооронд галбын говь - Дэлхийн энергийн тѳвд байгуулсан чандмань 3-н ( Дэмчог, Рит, Цагаан толгой ) юм. Цагаан толгой гээд ганцаараа цав цагаан өнгөтэй нэг толгой байна. Зүүн хойно нь Цагаан толгойн хийд байдаг. Түүгээр нь бас нэг булаг урсдаг. Эндээс баруун зүгтээ Улаан сахиусын хийд /Рит, Эрээт хэмээн нэрлэдэг хийд/, Дэлхийн энергийн төв цэг- Дэмчигийн хийд, Хийдийн туурь нь их цэвэр хадгалагдаж үлдсэн байна. Сүм дугана нь нураагүй суурыг нь ухаж эвдээгүй байна. Хийдийн барилга маш шигүү баригдсан. Дугана дацангууд нь маш сүрлэг том орон хийд байжээ. Эргэн тойрон цориотой. Баруун зүүн талаараа ус урсдаг саарьтай, цаагуураа мөн хадан цохио саарьтай. Ардаа жастай хамгийн хойно нь найман жижиг суварга, урд талд нь Саран хөхөөний жүжиг тоглогддог байжээ.
Та манай аялалаар🕶🧤:
- Ловон Бадамжунай бурханы шүтээн бүхий Авидын суварга
- Нархажодын суварга хэмээх Соёмботой суварга
- Бэлэг хад
- Жижиг найман суварга
- Энергийн суудал хад
- Баяжихын агуй
- Эхийн умай
- Мэлхий цохио
- Оюу толгойг гаднаас нь харна.
- Бага газрын чулуу
Аяллын үнэнд замын хүнс, хоол, үзвэрийн төлбөр, ахуйн зардал ороогүй болно.
Гүйлгээний утга дээр утасны дугаараа бичнэ.
Нѳхцѳл: Аялал эхэлхээс өмнө оффис дээр ирж гэрээгээ байгуулна.
САНАМЖ
- Аялал нь хөтөчөөс өгсөн аюулгүй байдлын болон бусад зааварчилгааны дагуу явагдана.
- Аялагчид согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглоно.
- Хүүхэдтэй аялаж байгаа тохиолдолд асран хамгаалагч, эцэг, эх нь аюулгүй байдлыг хангаж авч явах үүрэгтэй.
⛺️#Аялалын_хөтөлбөр🚌🚕
Эхний өдөр- Бямба гариг
05:00 цагт Баруун 4 зам Компьютер ландын хажуугийн Голомт банкны бизнес төвийн үүднээс хөдөлнө.
13:00 цагт Мандалговьд өдрийн хоолонд орно. /аялагчид өөрсдөө хоолны мөнгөө төлнө/
14:30 цагт Автобусандаа сууж цааш хөдөлнө.
22:30 цагт Дэмчогийн хийдэд ирнэ
22:40 цагт Оройн хоолоо иднэ./Цуйван, сонголтоор Гурилтай шөл/
23:40 цагт Гэр кемпэд амарна.
Хоёр дахь өдөр- Ням гариг
04:00 цагт Дэмчогийн хийдийн энергитэй газар орны 🌄уулсын цаанаас 🌞өглөөний нарыг угтаад Энергийн төв Дэмчогийн хийдтэй танилцаж энерги аваад, хүслээ шивнэн залбирч, ажил үйлсээ📸🎥даатгана.
09:00 цагт Өглөөний 🍗☕🍕цайгаа ууна /Борцтой будаатай цай, гэрийн боорцог/
10:30 цагт Баяжихын агуйд очиж эд агуурс дуудах зан үйл хийнэ
11:30 цагт Эхийн умай агуйд очиж нүгэл хилэнцээс салж ариусах зан үйл хийнэ.
12:30 цагт Рит болон Цагаан толгойн хийд үзэж сонирхоно.
14:30 цагт Өдрийн хоолоо зооглоно. /Гуляш, сонголтоор нарийн мах, өндөгтэй хуурга/
19:00 цагт Оройн хоолоо иднэ./Мантуутай ногоотой шөл/
23:00 цагт Амарна
3 дахь өдөр- Даваа гариг
07:00 цагт Өглөөний цайгаа ууна. /Бантан, сонголтоор Шарсан өндөг, зайдас/
08:00 цагт Гэрээ хүлээлгэж өгөөд аян замдаа гарна.
10:00 цагт Оюу толгойн бүтээн байгуулалтыг гаднаас нь харна.
13:00 цагт Бага газрын чулуу үзнэ.
14:30 цагт Өдрийн хоолоо иднэ.
23:30 цагт УБ хотод ирснээр аялал өндөрлөнө.
🌿🌻#Флоувэр_тур_ХХК🌸💎🏼🌳

💡#BRAIN_UPDATE_Тархи_шинэчлэгч🎑

Box Offices locations