Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


"Cаксафон" Варьете жүжиг


  • Хаана:
  • Хэзээ:
  • Уран бүтээлч:
  • Варьете театр
  • Тоглолтын төрөл:
  • Жүжиг
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • +20
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Урлаг судлаач, шүүмжлэгч, зохиолч П.Батхуягийн "Саксафон" нэрт моно жүжгийг залуу найруулагч Н.Дорждэрэм монголд төдийлөн олон хийгдэж байгаагүй варьете хэлбэрт оруулан тайзнаа амилуулахаар зэхэж байна. Уг жүжиг New Marquee Center-т энэ сарын 31-нд нээлтээ хийх юм. Монголд анх удаа disco bar-нд тоглогдох энэ жүжиг варьете гэж чухам ямар урлаг болохыг үзэгч бидэнд бага ч атугай ойлгуулна гэж найдаж байна.

Абсурд гэхээсээ илүү дотоод зөрчилд тулгуурласан философи эрэлхийллийн жүжиг бичдэг зохиолч П.Батхуягийн "Саксафон" жүжиг баарны тайзнаа тавигдах гэж байгаа нь сонирхолтой хэрэг. Тус жүжигийн гол дүрд Шинэ үе продакшны жүжигчин СТА Э.Батхүү тоглоно. Улсын Драмын Эрдмийн Театрын туслах найруулагчийн албыг олон жил хашиж, драмын урлагийн халуун тогоонд чанагдсан тэрээр "Эр хүн болгож өгөөч", "Толбо" зэрэг киноны ерөнхий найруулагчаар ажиллаж байжээ. Хошин урлагийг сонгосноосоо хойш багагүй амжилттай яваа тэрээр Моно жүжигийн варьете хувилбарт хэрхэн ажиллах бол?

Box Offices locations