Өдөр цагаа сонгоно уу


"Усгал" орчин үеийн бүжгэн жүжиг


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Монголын Урлагийн Зөвлөл
  • Тоглолтын төрөл:
  • Модерн бүжиг
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 6+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


МЭДЭГДЭЛ

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-өөс 2016 оны 5 сарын 19-ний 19 цагт Corporate Convention Centre-т зохион байгуулах байсан "Усгал" орчин үеийн бүжгэн жүжгийн тоглолт нь урьдчилан таамаглаагүй, давагдашгүй хүчин зүйлсийн улмаас 2016 оны 5-р сарын 25-ны 19 цагт болж хойшлогдсоныг Эрхэм хүндэт үзэгч та бүхэнд албан ёсоор мэдэгдэж, хүлцэл өчиж байна.

Таны www.ticket.mn сайтаас болон МУЗ-өөс худалдан авсан 2016 оны 5 сарын 19-ний 19 цагийн тоглолтын тасалбар ба урилга хүчин төгөлдөр байгаа бөгөөд энэхүү тасалбараар 2016 оны 5 сарын 25-ны 19 цагт "Усгал" орчин үеийн бүжгэн жүжгийн тоглолтоо үзэж болохыг мэдэгдье.

Монголын Урлагийн Зөвлөл
2016 оны 5 сарын 17
Холбоо барих утас: 11-319017, 8811 9182


Хүн төрөлхтний мөнхийн асуулт – эрэгтэй, эмэгтэй ус гал мэт хоёр өөр оршихуйн мөн чанар, арга билгийн салшгүй шүтэлцээ, тэдний тухай хэвшмэл ойлголт орчин үеийн хөгжлөөс улбаалан хэрхэн хувьсан өөрчлөгдөж, УС=ГАЛ хэмээх амаргүй тэнцвэр байх эсэхийг орчин үеийн бүжгийн хэлээр өгүүлсэн "Усгал" орчин үеийн бүжгэн жүжгийг Монголын Урлагийн Зөвлөлөөс дахин толилуулах гэж байна.

Монголын Урлагийн Зөвлөл дэлхийд данстай Монгол авьяасыг дэмжих, бидний оюун санаа, итгэл үнэмшлийг шингээсэн, өрсөлдөх чадвартай бүтээлийг үндэсний болон дэлхийн үзэгчдэд хүргэх зорилгоор "Усгал" орчин үеийн бүжгэн жүжгийн төслийг санаачлан Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр 2016 оны 5-р сарын 25-ны өдөр Corporate Hotel & Convention Center-ийн Концертын Танхимд дахин тавих юм.

Тус уран бүтээлд АНУ-ын Хэдвиг орчин үеийн бүжгийн компанийн залуу бүжиг дэглээч, бүжигчин Б.Одбаяр, хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүх, Америкийн тайзны гэрлийн найруулагч Барри Стийл болон Швейцарийн хөгжимчин Маттю Мишель, гоцлол бүжигчнээр Б.Одбаяр, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол балетчин МУГЖ Ч.Ганчимэг зэрэг олон улсын болон үндэсний авьяаслаг уран бүтээлчдийн баг бүжгийн дэглэлт, хөгжмийн болон гэрлийн найруулга, тайз засал, маркетингийн олон улсын шаардлагад нийцсэн, онцлог, шинэлэг, чанартай бүтээл байхаар хамтран ажиллаж байна.

Бүжгэн жүжиг нь "Гал Усыг мөрөөдөв", "Ус Галд дурлав", "УСГАЛ?" гэсэн гурван бүлэгтэй бөгөөд бүлэг тус бүрийн өмнө амьд хөгжмийн гоцлол болон ижил сэдэвтэй видео бүтээлийг толилуулах юм.

Энэхүү бүжгэн жүжгийг дахин тайзнаа тавихаар Монголын Урлагийн Зөвлөл санаачлан, ивээн тэтгэгчээр Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Петро Матад, Монголын Эдийн Засгийн Чуулган, хамтран зохион байгуулагчаар Corporate Hotel & Convention Center, дэмжигчээр нийслэлийн Улаанбаатар чуулга хамтран ажиллаж байгаа ба хэвлэлийн ивээн тэтгэгчээр news.mn, ikon.mn, ticket.mn сайтууд хамтарч байна.

Тоглолтын тасалбар 20,000-30,000 төгрөгөөр Монголын Урлагийн Зөвлөлийн оффис, Corporate Hotel & Convention Center-ийн бүх салбар болон www.ticket.mn-ээр худалдаалагдах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг МУЗ-ийн 319015, 319017 утсаар холбогдон авна уу.

Box Offices locations