Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


"SPIRIT OF BALLET“ ОЛОН УЛСЫН БАЛЕТЫН ГАЛА ТОГЛОЛТ


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Монголын Балетын Холбоо
  • Тоглолтын төрөл:
  • Балет
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 5+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Монголын Балетын Холбоо нь гадаадын болон монголын өсвөрийн балетчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх , дэлхийн өрсөлдөх чадавхыг дээшлүүлэх зорилгоор 2017 онд анх санаачилан БНСУ-ын болон Монголын өсвөрийн балетчидтай хамтарсан “Spirit of ballet" гала тоглолтыг амжилттай зохион байгуулсан. Энэ удаад “Spirit of ballet" Олон улсын өсвөрийн балетчдийн 2 дахь гала тоглолтыг УДБЭТеатр, Монголын балетын холбоотой хамтран зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ нь Монгол, ОХУ, БНСУ-ын өсвөрийн балетчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн, хамтран туршлага солилцох зэрэг ач холбогдолтой юм.

Тус хамтарсан тоглолт нь хүүхдэд залуучуудад сонгодог урлагийн системтэй боловсрол олгох, Монголын ирээдүйн балетын урлагийн мэргэшсэн боловсон хүчнийг чадавхижуулах, балетын урлагт хайртай, ойлгодог үзэгчдийг бэлтгэж, гоо зүйн болон урлагийн боловсрол олгоход зорилготой юм.
Тус арга хэмжээнд ОХУ-ын буриад улсын өсвөрийн балетын жүжигчид, БНСУ-ын өсвөрийн балетчид, Монголын улсын консерватори, Монголын үндэсний балетын сургууль, “Щелкунчик", Классик, Hongor"s ballet, G-river зэрэг балетын студийн өсвөрийн балетчид оролцох юм. Цаашид тус арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, илүү олон улс орныг хамруулах зорилготойгоор ажиллаж байна.

Ийнхүү эрхэм үзэгчид та бүхэн Олон улсын өсвөрийн балетийн жүжигчдийн хамтарсан тоглолтонд хүрэлцэн ирж, хүүхдүүддээ урлагийн боловсрол олгон, гоо зүйн мэдрэмжийг дээлшлүүлэн хамтран ажиллахыг хүсэе.

Box Offices locations