Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Данийн Хааны балетын тэргүүн гоцлоочид Улаанбаатарт


  • Хаана:
  • Хэзээ:
  • Уран бүтээлч:
  • Данийн Хааны балетын тэргүүн гоцлоочид
  • Тоглолтын төрөл:
  • Балет
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 12
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Дэлхийд алдартай "Данийн Хааны Балет"-ын тэргүүн гоцлоочдын тоглолтыг Улаанбаатарт үзэх ховорхон бөгөөд хосгүй боломж энэ 6-р сарын 29-нд балетын урлагийг хүндлэн дээдлэгч, сонирхогчдод тохиож байна.

"Данийн Хааны Балет"-ын 33 дахь уран сайхны удирдагч ноён Николас Хюббе тэргүүтэй АНУ, Канад, Франц, Румын, Испани зэрэг орнуудын нэртэй театруудын тайзыг чимж явдаг, эдүгээ Данийн Хааны театрт уригдан ажиллаж байгаа балетын тэргүүн гоцлоочид та бидэнд зориулан нийт хүн төрөлхтний зуун зуун дамжин нийгэм нийгмийн тусгал болсон, үе үеийн үзэгчдийн сэтгэл зүрхийг догдлуулсаар ирсэн суут туурвигчдын оюуны сод болон сонгодог бүтээлүүдийн дээжис балетын Гала тоглолтыг толилуулах болсныг сонордуулъя.

"Данийн Хааны Балет" нь 1748 онд байгуулагдсан бөгөөд балетын урлагийн анхдагчдын нэг юм. Данийн Хааны театрын нээлттэй зэрэгцэн "Данийн Хааны Балетын Компани" нэрээр үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэлсэн уг компанийн балетын түүхэнд оруулсан хувь нэмэр өндөр гэдгийг чадварлаг балетын жүжигчин, багш, онол аргазүйн шинэлэг бүжгийн гүйцэтгэлийн техникийг бий болгосон алдарт балетмейстер Август Бурнанвилийн туурвилууд харуулдаг. Өнөө үед ч XVIII, XIX зууны бидний сайн мэдэх алдарт П.И.Чайковскийн "Хунт нуур", " Нойрссон гүнж" гэх зэрэг олон тоглолтуудын сонгодог үндсэн мөн чанарыг нь алдуулалгүй тайзнаа өвөрмөц шинэлэг найруулга дэглэлтээр баяжуулан туурвиж байна. Иймдээ ч мөнхийн гайхалтай шинж бүхий хүмүүний түүхийн суу билгийг улам баяжуулан хойч үедээ түгээн дэлгэрүүлдэг Хааны Балет нь урлагийн ертөнцөд Данийн Вант Улсынхаа нэрийн хуудас болдог юм.

Box Offices locations