Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


"Алим" үггүй хөгжимт жүжиг


  • Хаана:
  • Хэзээ:
  • Уран бүтээлч:
  • Бамбүү Театр
  • Тоглолтын төрөл:
  • Хүүхдийн жүжиг
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 3+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Бүтээлч Бамбүү төвийн дэргэдэх Бамбүү Театрын 4 дэх жүжиг "Aлим":

Эвтэй дөрвөн амьтан гэх дэлхийд хамгийн богинохон ардын үлгэртээ ордог энэ үлгэрийг бид орчин үеийн хөдөлгөөнт хөгжимт жүжгийн хэлбэрт орууллаа. Үлгэр гэдэг бол цэвэр философи байдаг билээ. Дорнын энэхүү үлгэрт амьдралд аливаа зүйлийг заавал үгээр хэлж, зааж ойлгохоос илүү ухамсарлаж, мэдрэх нь маш чухал зүйл гэдэг философийг агуулж байгаа.

Хүмүүс бид байгаль эх дэлхийгээ бүрдүүлж байгаа нэг хэсэг нь гэдгээ үе үе умартаж, байгальтайгаа хатуу ширүүн, шударга бус харьцахад эргээд бид өөрсдөө хэцүү, шударга бус амьдрал үзэж туулдаг гэдгээ ойлгох болно.

Амьтад байгальтайгаа буруу харьцасны улмаас эмгэнэлтэй байдалд орно. Ингээд алдаагаа ухамсарлаж буруу үйлдлээ засна. Үүнийг харсан байгаль эх тэдэнд дахин нэг боломж олгоно. Энэ үед амьтад байгаль эхийг хайрлах төдийгүй эв нэгдэл нөхөрлөлийн утга учрыг ойлгож ухаарч үлгэр аз жаргалтайгаар дуусна.

3+ насныханд зориулсан тул гэр бүлээрээ ирж үзэхэд хамгийн тохиромжтой жүжиг

Туулай - Жүжигчин Б.ЗОЛЖАРГАЛ
Сармагчин - Жүжигчин Э.БААСАНДОРЖ
Заан - Жүжигчин П.ОДСҮРЭН
Мод - Жүжигчин Б.ТӨРМӨНХ
График дизайнер - Э.МӨНХЗУЛ
Хөгжмийн зохиолч, найруулагч - С.НУРЛАН
Ерөнхий Зураач - Д.ЭРДЭНЭЖАРГАЛ
Ерөнхий найруулагч МУСТА - Г.ГАН-ОЧИР
Продюсер - А.УЯНГА

Box Offices locations