Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


В.А.Моцарт "Увдист лимбэ"


  • Хаана:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Хэзээ:
  • 2019.11.30, 12.01
  • Зохион байгуулагч:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл:
  • Дуурь
  • Үргэлжлэх хугацаа:
  • 90 минут
  • Насны ангилал:
  • 12+
  • Тасалбарын үнэ:
    • 20,000 ₮
    • 20,000 ₮
    • 15,000 ₮
    • 15,000 ₮
    • 10,000 ₮
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр Австрийн нэрт хөгжмийн зохиолч В.А.Моцартын “Увдист лимбэ" дуурийг дахин амилуулах гэж байна.

Хөгжим: А.Моцарт
Цомнол: Э.Шиканедер
Анх тавигдсан: 1791.09.30
Монголд анх тавигдсан: 1993.01.16

*

УВДИСТ ЛИМБЭ
Хоёр бүлэг, арван нэгэн үзэгдэлт дуурь


Анхны тоглолт нь 1791 оны 9 сарын 30-нд Вена хотын Ауф дер Виден театрт даруухан болсон бөгөөд түүнээс хойш 2 сарын дараа Моцарт тэнгэрт хальсан түүхтэй. 1993 онд анх удаа ДБЭТеатрын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар дэлхийн сонгодог хөгжмийн эрхэмсэг ханхүү Вольфганг Моцартыг эх орондоо урин авчирсан нь "Увдист лимбэ" дуурийг найруулан тавьсан явдал байлаа. Уг дуурь нь Австрийн үндэсний уламжлалт хөгжмийн театрын "зиншпиль" хэмээх төрөл бөгөөд эх үндэс нь мөн л Моцартаас гаралтай аж. Хөгжимчид, дуучдын мэргэжлийн ур чадварыг илэрхийлэх техникийн боломжийг Моцартын шаардлагын дагуу хэвээр үлдээж тайз, декораци, хувцас чимэглэл, тавилтыг Монгол маягаар шийдсэн нь тухайн үедээ маш их шуугиан тарьж байсан ч Моцартын эх орны уран бүтээлчид гайхалтай сайхнаар хүлээн авч Азийн уран бүтээлчдийн сэтгэлгээний онцлогийг цохон тэмдэглэж байсан түүхтэй. Монгол дахь анхны тавилт мөн бүтээлийн үйл явдалдтай адил зах зээлийн хатуу ширүүн үе рүү Монгол улс дөнгөж орж байгаатай таарснаас гадна шинэ, хуучин нийгэм дамжиж буй ахмад, залуу хүмүүсийн сэтгэлгээний зөрчилдөөн дунд багагүй саад бэрхшээлийг даван туулж амжилттай тавигдаад харамсалтай нь тоглогдохоо больсон байдаг.

2000 оноос найруулагч Г.Эрдэнэбаатар дахин шинэчилж тавихаар шийдсэн байх бөгөөд "Монголын дуурийг дэмжих Германы анд нөхдийн холбоо"-ны нөхөдтэй хамтран дуулах үгийг герман хэлээр, ярих үгийг Монгол хэлээр, мөн төгсгөлийн ёсолгоог 8 бяцхан дэгдээхийгээр шийдсэн нь мөн л гайхалтай амжилтыг дагуулж чадсан билээ.

Зохиолын сэдвийг Моцартын үед амьдарч байсан Австрийн урлаг, нийгмийн нэрт зүтгэлтэн Шиканедер гэгч К.Виландагийн (1733-1813) "Жинистан буюу сайхан сэтгэлт хатагтай ба сүнснүүд" хэмээх уран зөгнөлт туульсын түүврээс авсан байдаг. Энэ түүвэр 1786-1789 онд хэвлэгдэн гарсан байжээ. Шиканедер энэ сэдвийг тэр үеийн ардын шидэт аман зохиолтой уялдуулан холбож чадсан юм. Цомнол анхнаасаа герман хэл дээр бичигдсэн бөгөөд үйл явдлууд, баатрууд бүгд нууцлаг ертөнцийг эрэгцүүлсэн маягтай, уран сэтгэмжийн аргаар бүтээгджээ. Үлгэрийн гэмээр энэхүү гэнэн сэдвийг Моцарт хөгжүүлэн хүний зан араншин, ёс суртахууны асуудлыг хөндсөн гүн гүнзгий философийн эрэгцүүлэл болгон хөгжим бичжээ.


Гол дүрүүд:
Харанхуйн хатан (сопрано)
Тамино ханхүү (тенор)
Памина (харанхуйн хатны охин) (сопрано)
Зарастро (бас)
Шадар мэргэн (баритон)
Папагено (шувууны анчин) (баритон)
Папагена (түүний сүйт бүсгүй)( сопрано)
Моностатос (тенор)
Гурван хатагтай
Хоёр сахиул
Гурван хүүхэд
Олны хэсэг, найрал дуу, симфони оркестр

Box Offices locations


1) Ticket.mn офис & 19001800

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, 23-р байр

2) TicketBox 1: Shangri La Mall

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж 3 давхар 306 тоот

3) TicketBox 2: EMart (Сансар)

  • Улаанбаатар-13381, Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж, Имарт Чингис салбарын 2 давхарт

4) TicketBox 3: Hi Fi Records (УИД)

  • Улсын Их Дэлгүүр 5 давхарт Hi-Fi Records

5) TicketBox 4: Өргөө 1 - Station Cafe

  • Өргөө 1 кинотеатр

    Station Coffee Shop

УДБЭТ-ын касс

  • Касс: 70110389