Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг”


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл:
  • Балет
  • Үргэлжлэх хугацаа:
  • минут
  • Насны ангилал:
  • 12+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Дөрвөн бүлэгт балет

Хөгжим: Б.Асафьев
Цомнол: Н.Волков
Удирдаач: Н.Туулайхүү УГЗ
Балетмейстер: А.В.Хабаева
Хөтлөх найруулагч: Н.Чинзориг
Ерөнхий зураач: Л.Гаваа АЗ

Анх тайзнаа: 1934.09.28
Манай тайзнаа: 1956.07.05

Б.Асафьевын хөгжим дээр зохиолч Николай Волков "Бахчисарайн оргилолт булаг" балетын цомнолыг Оросын алдарт яруу найрагч А.С.Пушкиний ижил нэртэй найраглалаас сэдэвлэн бүтээжээ. Анх 1823 онд тухайн үеийн Кировын дуурь бүжгийн эрдмийн театр буюу одоогийн Марийнскийн театрт тоглож байв.

Бахчисарайн ордны гаднах цэцэрлэгт хүрээлэнд байх усан оргилуурыг Гирей хаан дурлалт бүсгүй Мариягийнхаа дурсгалд зориулан байгуулсан бөгөөд хайрт бүсгүйнхээ үхэлд гашуудан усан оргилуурын дэргэд гашуудан уйлж суудаг байж. Хаан оргилуурыг гантиг чулуугаар хийлгэсэн нь заримдаа гантиг чулуу уйлж буй мэт харагддаг байжээ. Энэхүү балетад Гирей хааны тэргүүн татвар эм Зарема хааныг харамлан Мариягийн амийг хөнөөгөөд өөрөө хааны зарлигаар амиа алддаг гунигт түүхийг өгүүлдэг.

"Бахчисарайн оргилолт булаг" балетыг 1956 оны 06 сарын 18-ны өдөр Монголын анхны балетмейстер И.М.Хабаева (Алла Викторовна ч гэдэг) УДБЭТ-ын тайзнаа анх тавьсан түүхтэй. Энэхүү бүтээл нь Монголын хамгийн анхны бүрэн хэмжээний мэргэжлийн балет юм. УДБЭТеатрын хамт олон 53 дахь улирлын төгсгөлд буюу 2016 оны 06 сарын 25-26-ны өдрүүдэд түүхт 60 жилийн ойг нь тэмдэглэн өнгөрүүллээ. 60 жилийн хүндэтгэлийн тоглолтонд уг балетанд бүжиглэж, хөгжимдөж байсан үе үеийн ахмад уран бүтээлчид, мөн ОХУ-аас бүжигчин Валерий Гусев ирж Гирей хааны дүрд тоглосон юм.

Гол дүрүүд:
Мария (үзэсгэлэнт Польш бүсгүй)
Вацлав (Мариягийн сэтгэлт хархүү)
Гирей (Крымийн хаан)
Зарема (Гирейд хайртай хатан)
Нурали (дайчин)
Аав
Хар хатан
Асрагч
2 өвгөн


Цахим тасалбарыг TICKET.mn
Тасалбар хүргэлт: 1900 1800
Тасалбарыг УДБЭТ болон дараах кассуудаас авах боломжтой.

TICKET.mn кассуудын хаяг, цагийн хуваарь:
1) Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00
2) TicketBox 1: Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
3) TicketBox 2: EMart, 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00
4) TicketBox 3: Hi Fi Records. Өдөр бүр 10:00-21:00

Box Offices locations