Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Амьдралыг тэтгэгч - О2


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Монголын Балетын Хөтөлбөр
  • Тоглолтын төрөл:
  • Модерн балет
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 5
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


"Амьдралыг тэтгэгч – О2" модерн балет агаарын бохирдлын талаар өгүүлнэ

Монгол-Америкийн Балетын Хөтөлбөр нь 2017 оноос Монгол Улсад тулгамдаад байгаа байгаль орчны асуудлыг олон нийтэд урлагаар дамжуулан таниулан ойлгуулах санаачилгыг эхлүүлсэн юм. Анхны тоглолтоор "Амьдралыг Тэтгэгч - H2O" нэртэй усны хамгааллын талаар анхны модерн балетын тоглолтыг "Номадик Балет" Продакшнтай хамтран танилцуулсан.

2019 онд НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран "Амьдралыг тэтгэгч-O2" хоёр дахь модерн балетын тоглолтыг агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэндийн сэдвийн хүрээнд толилуулахаар бэлтгэж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж, хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг эрсдэлд оруулах хэмжээнд хүрээд байгаа билээ. НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран эх, хүүхдийн эрүүл мэндийг агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд Засгийн газартай хамтран урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал учир олон нийтийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд Монгол-Америкийн Балетын Хөтөлбөрийн санаачилгыг дэмжин, балетын урлагаар дамжуулан дээрх тулгамдсан асуудлыг хөндөхийг зорьж байна.

Тоглолтын орлогыг бүхэлд нь Монгол-Америкийн Балетын Хөтөлбөрт хандивлах бөгөөд ирээдүйн залуу бүжигчдийн ур чадварыг дээшлүүлэх сургалтад зарцуулагдана. Монгол-Америкийн Балетын Хөтөлбөр нь өнгөрсөн 7 жилийн хугацаанд Хөгжим Бүжгийн Консерваторын сонгодог бүжгийн сурагчид болон Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын нийт 28 бүжигчдийг АНУ-ын Колорадогийн Балетын Академийн зуны эрчимжүүлсэн сургалт, мөн Австрийн Вена хот дахь Impulstanz International Dance Festival-ийн сургалтад тус тус хамруулсан билээ.

Хөтөлбөрийн зорилго нь Монголын залуу сонгодог бүжигчдийн ур чадварыг дээшлүүлж, тэдэнд модерн болон контемпорари бүжгийн арга барилд суралцах, заах аргачлалын ялгааг олж мэдрэх, төрөл бүрийн бүжгийн дэглэлт, төрлүүдийг сурч бусад орны мэргэжлийн бүжигчидтэй танилцах, туршлага солилцох боломжийг олгоход оршино.

Тоглолт 2019 оны 5-р сарын 19-нд Корпорэйт Конвеншн Төвд болно.

Хэрэв та ВИП тасалбар авбал 5 сарын 16-ны 17 цагт 976 Галлерейд болох манай үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирээрэй.

Холбоо барих:

Д. Оргилтуяа, Монгол-Америкийн Балетын Хөтөлбөр, Утас: 95901970, Имэйл: dorgiltuya@yahoo.com

Д.Ариунзаяа, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Мэдээлэл, харилцааны мэргэжилтэн, Утас: 99112652, Имэйл: adavaa@unicef.org

Box Offices locations