Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Carmencita


  • Хаана:
  • Хэзээ:
  • Уран бүтээлч:
  • Меццо сопрано М.Дариймаа
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 6+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


УДБЭТ-ЫН ГОЦЛОЛ ДУУЧИН, СТА МЯГМАРЫН ДАРИЙМАА

CARMENCITA SOLO CONCERT

Мягмарын Дариймаа нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. 2004 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр МУ-ын гавьяат багш Д.Дашиймаагийн удирдлага дор төгссөн. 2001 оноос УДБЭТ-т найрал дуучнаар, 2007 оноос гоцлол дуучнаар ажиллаж байна. Энэ хугацаанд МУАЖ, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Олон улсын дуурийн дуучдын 3-р уралдааны 2-р байр, мөн МУГЖ Н.Бандийн нэрэмжит уралдааны 2-р байруудыг тус тус эзлэж, БНАСАУ-ын Пхеньян хотод зохиогддог "Хаврын баяр" наадмын алтан цом хүртэн, Франц улсын Парис хотноо зохиогдсон найрал дууны фестивалд амжилттай оролцсон.

2016 онд Итали улсын Ром хотод мэргэжил дээшлүүлсэн бөгөөд Итали-Монгол хоёр улсын хоорондын соёл урлаг, сонгодог хөгжим болон дуурийн урлагийг дэмжих, харилцаа холбоо тогтоон хөгжүүлэх зорилготойгоор Ром хотын Формэллод болон Ром хотын Teatro di Villa Torlonia-д Россинигийн "La.Cenerentola" бүрэн хэмжээний дуурийн 200 жилийн ойн тоглолтод оролцон Tizbe-гийн дүрд гурван удаа амжилттай дуулсан нь дуурийн урлагийн өлгий оронд үзэгчдийн өмнө хүлээсэн томоохон талархал, амжилт байж, Монголын сонгодог урлагийн хөгжлийг олон улсын тавцанд нэр төртэйгээр харуулсан юм. Мөн 2017 онд БНСУ-ын Дэгү хотод "Сонгодог" концертод амжилттай оролцсон.

Бүтээсэн дүрүүд:

  • G.Bizet "Carmen" – Carmen, Mercedes
  • G.Verdi "Aida" – Amneris
  • G.Verdi "Il Trovatore" – Azucena
  • G.Rossini " Barber of Seville" – Rozina
  • G.Verdi "La Traviatta" – Flora
  • G.Puccini "Madama Butterfly" – Suzuki, Ket
  • G. Strauss " Die fledermaus" – Orlovsky
  • B.A.Motsart "Magic flute" – Dame-2,3
  • G.Verdi "Rigoletto" – Джованна
  • П.И.Чайковский "Евгений Онегин" – Ольга, Ларина
  • Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" " Нансалмаа, Бүүвэйн дууч
  • Б.Шарав "Чингис хаан" – Өэлүн эх, Сохотай хатан
  • Ц.Нацагдорж "Үүлэн заяа" – Цурхай
  • Х.Билэгжаргал "Ламбугайн нулимс" – "Эх", "Хатан", "Гуйлгачин"
  • Л.Мөрдорж "Хөхөө Намжил" - Алтайн дагина
  • Д.Лувсаншарав "Ханбүргэд" – Нямдулам

Box Offices locations