Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Romeo & Juliet ballet


  • Хаана:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Хэзээ:
  • 2019.05.17, 05.18
  • Зохион байгуулагч:
  • Их Эзэн Хааны Театр
  • Тоглолтын төрөл:
  • Балет
  • Үргэлжлэх хугацаа:
  • 140 минут
  • Насны ангилал:
  • 13+
  • Тасалбарын үнэ:
    • 120,000 ₮
    • 80,000 ₮
    • 80,000 ₮
    • 50,000 ₮
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Хөгжим С.Прокофьев
Цомнол У.Шекспир
Найруулагч Д.Дашлхагва
Продюсер Э.Бэхтулга
Удирдаач Т.Гэрэлцэцэг МУСТА

"Romeo & Juliet" балетын хялбарчилсан танилцуулга

Верона хотын хүндэт гэр бүлийнхэн
Удмын өс хонзонгоо цусаар будав.
Тэрслэгч овгуудын үр хүүхдүүд өөр хоорондоо дурласан ч
Уй гашуудлын үр тарьж, удам угсаагаа тасдаж үгүй хийв.
Чулуу дэрлэсэн үр хүүхдүүдийнх нь хувь тавилан
Чуулсан гэр бүлүүдийн өс хонзонг эцэслэх эхлэл болсон түүхтэй.
В. Шекспир.

Монтэки удмын залгамж хүү Ромэо үзэсгэлэнт бүсгүй Розалина-д хэдий дурласан ч, өөрийн анд Мэркутио Бэнволио нартай нийлэн найр наадам хэсэн наргихын сацуу Капулэти овгийн эрчүүдтэй эр бяраа үзэлцэж, эв нь таарвал аминд нь хүрэх хүсэл тээсээр эргэх хорвоогийн өдрүүдийг элээнэ. Ээлжит нэгэн өдрийн эхлэлд эцэс төгсгөл үгүй, зуун дамжин өвлөгдсөн өс хонзонг агуулцгаасан Монтэки, Капулэти удмуудын ихэс дээдэс, энгийн ардууд өөр хоорондоо маргаан үүсгэж хэд хэдэн хүний аминд хүрцгээсэн аюул өрнөж байтал хан хүү Верона ирж дуусгавар болгоно.

Өрлөг эх хайрт охин Жүлиэттэйгээ эрхлэн наадаж байтал эцэг эх Капулэти хоёр орж ирээд маргааш болох цэнгүүн дээр удам залгамжлагч Хан Хүү Паристай сүй тавих болсон тухай хэлээд нас биед хүрсэн охин шиг харагдахаар биеэ авч явахыг сануулаад гарч явцгаана. Цэнгүүн ид дундаа өрнөж байтал Ромэо хоёр найзынхаа хамт нууцаар орж ирнэ. Ирсэн зочидтой наадан цэнгэж байсан Ромэогийн мэлмийн үзүүрт Жүлиэт охины дүр хальт тусаад өнгөрөхөд сэтгэлд нь оч бадран өөрийн ухаан үгүй алмайран зогсоно. Үүнийг л отож байсан дурлалын "сахиус" сумаа тавьж түүний зүрхийг үүрд шархлуулна. Удам угсаагаа хамгаалах үүрэг хүлээсэн Жүлиэт охины нагац ах Тибалт өстөн удмын залгамж хүү болох Ромэог хулгайгаар баяр цэнгүүнд орж ирснийг илрүүлнэ.

Анхны харцаар дурлацгаасан Ромэо Жүлиэт хоёр ирцгээсэн зочдын зай завсраар нууцхан уулзахдаа бие биедээ мөнхийн хайр амлана. Ламтан Лорэнцо удам дамжсан гэр бүлүүдийн өс хонзонг эцэс төгсгөл болгох хүсэлдээ хөтлөгдөн дурлалт хосыг нууцаар адислана. Олон түмэн хольхилдсон худалдааны талбай дээр Тибалт Мэркүтиотой тааралдаад өчүүхэн шалтгааны улмаас туялзуур сэлмийн үзүүрээр үхлийг урин дуудаад жаргал цэнгэлээр халгисан Мэркүтиог бурханы орон луу илгээнэ. Үнэнч нөхөр, зайгүй андаа үхэж байгааг нь өөрийн нүдээр харсан Ромэо жигүүртэн шувуу мэт нисэн очиж авааль гэргийн авга ах Тибалтыг алж орхино. Нууцхан ч болов удам угсаагаараа холбогдсон гэр бүлийн нэгнийхээ аминд хүрсэн Ромэо өөрийн гэргийтэй үүр цайтал хайр дурлалдаа умбаж байгаад магад ирэх шийтгэлээс зугтан өөр хотыг зорино.

Жүлиэтийг эцэг эх нь Паристай гэрлүүлэхээр тохиролцоно. Гэвч хөөрхий түүнийг хайрт хүнтэйгээ нууцаар бурханы адислал хүртэж гэр бүл болсон тухай тэд хэрхэн мэдэх билээ. Ламтан Лорэнцо учирч буй асуудлыг шийдэх арга олоод Жүлиэтэд түр хугацаанд үхсэн мэт нойрсуулах эм өгнө. Тэр түүнийг ууна. Гэтэл ламтан Жүлиэт хоёрын тохиролцоог мэдээгүй Ромэо эхнэрийгээ үхсэн тухай мэдээ сонсоод энгэртээ хор өвөрлөсөөр ирнэ. Хувхай цагаан болтлоо цайрч амьдын шинж үгүй цэв хүйтэн бунханд чулуун хавцал дээр хэвтэх хайртынхаа цогцосыг харсан тэрээр тамын зовлонг агшин зуур мэдэрч, авч ирсэн хороо дусал ч үлдээлгүй ууж амиа егүүтгэнэ.

Box Offices locations


TicketBox 1: Shangri La Mall

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж 3 давхар 306 тоот

TicketBox 2: EMart

  • Улаанбаатар-13381, Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж, Имарт Чингис салбарын 2 давхарт

TicketBox 3: Hi Fi Records

  • Hi-Fi Records төв дэлгүүр нь УИД-н зүүн өмнө 44-р байр

Ticket.mn офис & 19001800

  • Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот