Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Контемпорэри урлагийн 10 цуврал лекц - Др.Ц.Цэндпүрэв


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • ВАНЖИЛ Урлагийн төв
  • Тоглолтын төрөл:
  • Лекц илтгэл
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 18+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Тус цуврал лекцийг Их Британийн Лийдс Беккеттийн их сургуулийг Контемпорэри урлагийн Бүтээхүйн болон Судлахуйн ухааны Магистр, Докторын зэргийг хамгаалсан уран бүтээлч, судлаач куратор, UBS телевизийн "Асах гэрэл" гэрэл зурагчдын анхдугаар уралдаант нэвтрүүлгийн шүүгч, ВАНЖИЛ Урлагийн төвийн захирал Др.Ц.Цэндпүрэв 2013 оноос эхлэн олон нийтэд зориулан явуулж эхэлсэн билээ.

Лекц бүр тодорхой сэдэвтэй бөгөөд танд анхан шатны мэдлэгийг түүхэн эхлэл, гол төлөөлөгчид, сүүлийн үеийн хандлага болон Монголын контемпорэри урлагийг оролцуулан цогц хэлбэрээр хүргэнэ. Тус цуврал лекцийг өргөн олон нийтэд зориулсан бөгөөд та заавал урлагийн мэргэжлийн хүн байх шаардлагагүй юм. Одоогоор контемпорэри урлагийн тухай цогц ойлголтыг өгсөн Монгол хэл дээр ном байхгүй байгаа тул, тус цуврал лекцээс та бүхэн холбогдох суурь ойлголтыг эх хэлээрээ авах боломжтой.


1. 2019.04.23 Мягмар 18.30-20.30 мин "Консептуал (Сэтгэлгээний) урлаг"/Conceptual art

2. 2019.04.30 Мягмар 18.30-20.30 мин "Перформанс урлаг"/Performance art

3. 2019.05.07 Мягмар 18.30-20.30 мин "Инстолляц урлаг"/Installation art

4. 2019.05.14 Мягмар 18.30-20.30 мин "Контемпорэри уран зургийн урлаг"/Contemporary painting

5. 2019.05.21 Мягмар 18.30-20.30 мин "Контемпорэри гэрэл зургийн урлаг"/Contemporary photography

6. 2019.05.28 Мягмар 18.30-20.30 мин "Контемпорэри баримлын урлаг"/Contemporary sculpture

7. 2019.06.04 Мягмар 18.30-20.30 мин "Шинэ медиа урлаг"/New media art

8. 2019.06.11 Мягмар 18.30-20.30 мин "Xолимог техникийн урлаг"/Mixed media

9. 2019.06.18 Мягмар 18.30-20.30 мин "Видео урлаг"/Video art

10. 2019.06.23 Мягмар 18.30-20.30 мин Стрийт (Гудамжны, нийтийн орон зайн) урлаг/Street art



ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ:

Хүний тоо: 20 хүн

Лекцийн хугацаа: 2 цаг

Байршил: ВАНЖИЛ Урлагийн төв, СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 8-1, Гурван Гал Оффис (Гурван Гал Худалдааны төвийн баруун жигүүр), 3-р давхар, 300 тоот

Төлбөр:

1. 1 лекцийн төлбөр 20.000 төг

2. 5 лекцийн төлбөр 90.000 төг

3. 10 лекцийн төлбөр 185.000 төг



ХОЛБОО БАРИХ:

Лекцийн агуулга болон зохион байгуулалттай холбоотой мэдээлллийг 86603162 болон Фэйсбукийн эвент хуудсанд https://www.facebook.com/events/407232803167762/ хандаж авна уу!

Box Offices locations